Инстаграмд хамгийн олон дагагчтай Монгол залуус
Сүүлийн жилүүдэд манай залуучууд охид бүсгүйчүүдээс дутахааргүй олон дагагчтай болжээ. Инстаграмыг байлдан дагуулдаг хамгийн олон дагагчтай Монгол залуусыг танилцуулж байна.
5. bay_odon 188k
Бүх дууныхаа үг аяыг өөрөө зохиож, миксингээ хийж, CD-ний cover дизайн, клипнийхээ эвлүүлгийг шаарлагатай бол хийдэг авьяаслаг рэппер, жүжигчин залуу бол Rokit Bay буюу О.Баярсайхан юм. Хамгийн сүүлд өөрийн багийнхантайгаа хамтран Оннц дүмд 1, 2, 3, 4 болон Fragile нэртэй тоглоом бүтээсэн. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг.
4. shagai_fantastic4 206k
ФАНТАСТИК продакшны жүжигчин Ж.Алтаншагай ’37 дугаар точка’, ‘Маш нууц’, ‘Байтаг Богд’, ‘Зүрхний хилэн’, ‘Миний ах атаман’, ‘Том толгойтын романс’ киноны гол дүрүүдэд тоглосон сайн жүжигчин. Үүнээс гадна хувийн амьдрал нь жигдэрч, дөрвөн хөөрхөн охины аав. Жүжигчин Ж.Алтаншагайгийн гэргий Алдарт эхийн одон авч, ‘Алдарт эцэг’ болсон.
3. bayarmfa 256k
“37-р Точка олон ангит киноны Ялалтын дүрээр охид, бүсгүйчүүдийн анхаарлыг улам татах болсон залуу аав хүүхдүүдээ өөрөө өсгөхийн хажуугаар “Зүрхний хилэн“, “Байтаг богд“, “Маш нууц“ зэрэг дэлгэцийн бүтээлд амжилттай тоглосныг нь магтахгүй байхын аргагүй.
Бүсгүйчүүдийн хүсэмжит залуусын жагсаалтын эхэнд бичигдэх “болзол хангаад” буй авьяаслаг жүжигчний хувийн амьдрал “37-р Точка” киноноос хойш олны анхааралд улам бүр өртөх болсон.
2. anguuch_b 258k
Ангууч нэрээр олонд танигдсан энэ залуу санхүүч мэргэжилтэй ч тулааны спортоор хичээллэдэг. MNW шоунд оролцсоноор хэр чадварлаг нэгэн болохоо харуулаад амжсан юм. Өдгөө 25 настай энэ залуу өөрийн гэсэн үзэл бодолтой, шулуун шударга яриатайгаасаа болж бусдын “зэвүүг” хүргэх нь ч бий. Гэлээ ч тэр өөрийн зорилготой, зорилгодоо хүрэхийн тулд бусдаас илүү хөдөлмөрлөсөөр байна.
1. iderodcomedian 429k
“Call pro” компанийн хамтран байгуулагч, “Faro” сургалтын төвийн партнер, комедиан гээд олон цол гуншинтай инстаграмд хамгийн олон дагагчтай залуу бол Б.Идэр-Од. Тэрээр МИАТ компанид агаарын хөлгийн засвар үйлчилгээний инженерээр 3 жил ажиллаж байсан бөгөөд өдгөө өөрийн хүсэл, сонирхлоор дуртай зүйлээ хийж, тун амжилттай яваа залуусын нэг. Сонирхуулахад тэрээр УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн хүү гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.