100 хүчирхэг эмэгтэйгээс танд зөвлөсөн гайхалтай 10 зөвлөгөө

Дэлхийн алдартай сэтгүүлүүдийн нэг Forbes сэтгүүлээс 100 хүчирхэг эмэгтэйн ярилцлагаас шүүж шилдэг 10 зөвлөгөө боловсруулсан байна.

Эдгээр зөвлөгөө нь амжилттай яваа шилдэг эмэгтэйчүүдийн хэлсэн зөвлөгөө учраас таныг амжилтанд хүрэхэд туслана хэмээн үзэж байгаа юм. Ингээд эдгээр шилдэг 10 зөвлөгөөтэй танилцъя.

1. Өглөөг эрт эхлүүл

Starbucks -ийн ерөнхийлөгч Мишель Гесс өглөө бүр 04.30-д босч гүйдэг. Гоо сайхны Avon брэндийн захирал Эндриа Жанг 05 цагт босдог. Vogue сэтгүүлийн ерөнхий редактор Анна Винтур 06 цагт теннис тоглосны дараа ажилдаа явдаг.

2. Уулзалт, хурлыг ойр ойрхон бас үр дүнтэйгээр хий

Судалгаагаар эрчүүд эмэгтэйчүүдээс илүү хэлэлцээр хийхдээ сайн, бас үр дүн нь амжилттай байдаг гэнэ. Учир нь тэр гол зүйлээсээ анхаарлаа салгахгүй байж чаддаг бас сэтгэл хөдлөлөө барьж чаддаг.

Харин бүсгүйчүүд аливаа асуудалд хувийн өнцгөөс хандах гээд байдаг гэдгийг нуулгүй хэлсэн байна. Үүнийг халж ажил бол ажил, хувийн үзэл бодол хувийнх хэмээн ялгаж чадсан нь амилтанд бүсгүйчүүд амжилтанд хүрсэн байдаг.

Иймээс аливаа асуудлыг шийдвэрлэхээс бүү хойш суу. Уулзалт товч тодорхой, шийдэл олоход чиглэсэн гэдгийг үргэлж санаж, хувийн үзэл бодлоо ажлын цагаар хойш тавьж байгаарай.

3. Зарим ажил үүргээ бусдад даалгаж сур

Four seasons зочид буудлын сүлжээний гүйцэтгэх захирал Кейти Тейлор саяхан өөрийнхөө бүгдийг хяналтандаа байлгах гэж хичээдэг сул талыг хүлээн зөвшөөрчээ.

Түүнтэй адил завгүй ажлынхаа хажуугаар бүх том, жижиг зүйлд оролцох гээд байлгүйгээр ажлын жагсаалтандаа үнэлгээ хийж, аль ажил нь шилэн бөмбөлөг шиг унавал хагарах аюултай вэ, аль нь унасан ч буцаад ойх резинэн бөмбөлөг вэ гэдгийг тодорхойлоод, резинэн бөмбөлгүүдээ бусад хүмүүст хуваарилж өгөөрэй.

4. Сайн зөвлөгч, чиглүүлэгч олж ав

Мэдээж амжилттай, ухаантай хүн бүр дээр очоод та миний карьер зөвлөгч болооч гэж асуух хэцүү. Үнэхээр чамд тус болно гэж бодож байгаа нэгэн дээрээ очоод шууд асуухад юу нь болохгүй байх билээ? Харин ч чамайг юу хүсч байгаагаа мэддэг бүсгүй байна хэмээн дуртай байх ч юм бил үү.

Эсвэл тиймэрхүү хэрэгтэй хүмүүстэй уулзсаныхаа дараа электрон шуудангаар үргэлжлүүлэн харилц. Хэрэгтэй байж болох мэдээллийг илгээж, хуваалц. Тодорхой хугацааны тогтмол харилцааны дараа та надад энэ ажилд орохыг зөвлөх байсан уу?, намайг энэ хүнтэй танилцуулаад өгөөч гэх мэт асуулт асуухад хялбар болох болно.

5. Сониуч байдлаа үргэлж хадгал

Disney Media networks-ийг хамтран өмчлөгч Энн Вийни хэлэхдээ үргэлж сониуч зантай байх нь хүмүүсийг сэргэлэн, цовоо, догдлуулсан мэдрэмжтэй байлгадаг.

Тэр бүхэн чамайг зөвхөн сайн зүйл рүү буюу шинэ ажил, шинэ салбар, шинэлэг санаанууд руу хөтөлнө. Чиний хийж болох хамгийн ухаалаг үйлдэл бол зогсоо зайгүй асуулт асуух гэж хэлж болно хэмээсэн байдаг.

6. Хүмүүсийг сонс

Өөрөөсөө ухаалаг хүмүүсийг ажилд ав, хамтран ажилла. Тэдэнд ажлаа хийх бүх боломж, нөхцлийг нь хангаж өг, тэдний үгийг анхааралтай, тэвчээртэй сонс.

Америкийн QVC компанийн гүйцэтгэх захирал Клейр Ваттс гэхэд Мягмар гараг бүрийг нээлттэй хаалганы өдөр болгодог бөгөөд тухайн өдөр ажилтнуудынх нь хэн ч бай түүний өрөөнд орж шинэ санаа, ажил сайжруулах санал, шийдвэрлэх хэрэгтэй асуудлууд эсвэл зүгээр л энгийн яриа өрнүүлж болдог байна.

7. Алхам алхмаар ойрт

Бизнес төсөл хийхдээ бид хийх ёстой ажлуудаа алхам алхмаар тодорхойлдог шиг амьдралынхаа турш хүрэх карьер чинь бас богино хугацааны ч бай, урт хугацааных ч бай нарийн төлөвлөгдсөн байх ёстой.

Би хаана байсан, одоо хаана байна, 3 сарын дараа хаана хүрсэн байх билээ гэсэн асуултыг өөрөөсөө асуу. Алхам бүртээ тохирсон хэрэгжүүлэх төлөвлөгөө гарга. Одооны ажиллаж буй газар чинь төлөвлөгөөтэй чинь уялдаж байвал сайн л байна, үгүй бол солих цаг нь болжээ.

8. Дайчин бай

Юу хүсэж буйгаа тодорхойл, тэгээд түүндээ ямар ч аргаар хамаагүй хүрэхэд бэлэн бай /муу зүйл хийж, хууль зөрчих талаар яриагүй шүү/. KeyCorp -ийн гүйцэтгэх захирал Беф Мүүни коллеж төгссөнийхөө дараа томоохон гэгдэх бүх л банкуудын хаалгыг сахиж ажил асууж явжээ.

Ингээд Даллас банкны менежерийн өрөөнд орчихоод надад ажил санал болгохоос нааш би гарахгүй гээд 3 цаг суусан байна.

Эцэст нь түүнд арга буюу ажил санал болгож, гэхдээ ойрын хугацаанд мастерийн зэрэгтэй болж, судалгааны ажил хэрэгтэй гэсэн болзолтой ажилд авчээ. Тэгэхээр өөрийгөө гололгүй ямар ч том боломжинд сорьж үз.

9. “Үгүй” гэдэг үгэнд эмзэглэхээ боль

Хүнээс үгүй гэсэн үг сонссон ч тэр бүх зүйлийн төгсгөл биш гэдгийг сана. Заримдаа чи ч гэсэн үгүй гэж хэлэх хэрэгтэй болно.

Тийм болохоор “Үгүй” гэдэг үгтэй ямар ч тохиолдолд тааралдсан, өөрөө хэлэх хэрэгтэй болсон ч тавгүйрхэдгээ зогсоо. Ялангуяа эмэгтэй хүн үгүй гэж хэлэхдээ муу байдаг гэдэг. Тэгвэл үгүй гэж зоригтой хэлж чаддаг эмэгтэй бай, бусдаас ялгар.

10. Тууштай бай

Чийдэн зохион бүтээсэн Томас Эдисон “Би 10000 бүтэлгүй оролдлого хийсэн. Гэхдээ тэр бол уналт байгаагүй. Бүтэлгүйтэх бүртээ би урагш ахиж байсан” гэж хэлсэн байдаг. Амжилтанд хүрэхэд тууштай байдал, эрч хүч, тэсвэр хатуужил зэрэгтэй дотно нөхөд болох ёстой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!