Илчлэг багатай котлет хийх арга. Турах дэглэмтэй байгаа хүмүүст хамгийн тохиромжтой

Жингээ барихаар хичээж байгаа бүсгүйчүүд маань амттай хоолноос холдож, давс багатай, амт муутай хоолтой найзлахаас өөр аргагүйд хүрдэг. Тэгвэл та амттай хоол идэнгээ турж болно гэвэл ямар вэ? Өнөөдөр та бүхэнийхээ тураах хоолны цэсэнд багтаах нэгэн амттай хоолны жорыг танилцуулахаар бэлтгэлээ.

Орц:

  • Тахианы цээж мах
  • Энгийн байцаа
  • Сонгино
  • Давс болон перец
  • Тос

Тахианы цээж мах, байцаа болон сонгиноо жижиглэж хэрчинэ. Эдгээрийг хамтад нь махны машинаар машиндаж бэлтгээрэй. Махаа давс болон перецээр амталж базна.

Бэлтгэсэн махаа жижиг жижиг хэсэгт хувааж, котлетний мах бэлтгээрэй. Үүнийгээ халаасан тосондоо хоёр талаар нь шарна. Шаргалтаад ирмэгц нь гаргаж, тосыг нь цаасан салфетканд шингээж аваарай. Ингээд л таны амттай хоол бэлэн болох юм. Хоолоо төрөл бүрийн ногооны салат, агшаасан гурвалжин будаа зэрэгтэй хольж идэж болно.

Хэрэв танд бидний бэлтгэсэн мэдээлэл таалагдсан бол таньтай адил турах хүсэлтэй ч, амттай хоолноос татгалзаж чаддаггүй найзуудтайгаа хуваалцаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!