Эмэгтэй хүн бүрийн туршиж үзэх хэрэгтэй хувцаслалтын 10 заль

Эмэгтэйчүүдийн хувьд хувцас гэдэг хамгийн чухал зүйлсийн нэг. Харин санамсаргүй байдлаар хувцсаа муухай болгох, толбо тогтоох гэхчлэн олон асуудал гарч ирдэг. Энэ бүрийд сэтгэлээр унаж, шаналах хэрэггүй шүү бүсгүйчүүд минь. Үүнийг хялбархан аргаар шийдвэрлэж, хайртай хувцсаа аварч болно. Өнөөдөр та бүхэндээ хувцсаа хэрхэн хялбар аргаар цэвэрлэх, асуудлыг нь шийдэх тухай хэрэгтэй зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ.

1. Хэрэв та энгэр нь задгай даашинз өмсөхөөр болсон бол силикон хөхөвчийг уртааш нь нааж байгаарай.

2. Жинс сонгохдоо арын халаасанд анхаарлаа хандуулаарай. Жинсны арын халааснууд төв рүү ойртох тусам таны өгзөг дугуйрсан харагдана.

3. Хэрэв таны дотуур хувцас хэт бариу бол эхний зураг дээрх шиг тун онгүй харагдана. Үүнээс зайлсхийхийн тулд арай том хэмжээтэй дотуур хувцас өмсөөд үзээрэй.

4. Жинсэн өмд тань томдоод байвал, ар хэсэгт нь жижиг нүх гаргаад, урт уяа эсвэл үдээс хийж болох юм. Ингээд уяагаа урдаа гаргаж, чангалж уяарай. Одоо өмд тань шувтрахгүй.

5. Өндөр өсгийтэй гуталныхаа өнгөнөөс уйдсан уу? Тийм бол үүнийг та гэрийн аргаар цэвэрхэн даавуугаар бүрж болно.

6. Таны куртикны цахилгаан гацаад байвал, барааны савангаар бага зэрэг үрчих. Тэгээд л асуудал шийдэгдэнэ.

7. Өмсөх дуртай майкнуудаа том өлгүүрт өлгөж, цааш хийгээрэй. Энэ нь зай хэмнээд зогсохгүй авч өмсөхөд хялбар байна.

8. Хувцсан дээр тогтсон толбыг арилгахдаа багахан спирт буюу архийг дусааж, үрээрэй. Дараа нь угаалгын машинд хийж угаахад болно.

9. Хайртай цамц тань бөөсөрчихсөн үү? Тийм бол уушгин чулуугаар бөөсөрсөн хэсгийг үрж, цэвэрлэж болно

10. Бариу богино шорт өмсөх үед дээшээ болоод нэг л эвгүй байна уу? Тэгвэл дотор талд нь ариун цэврийн хэрэглэл хийхэд хангалттай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!