Таны амьдралыг өөрчлөх, өөрөөсөө заавал асуух 12 асуулт

Бидний зөн совин үргэлж хариултаа эрж байдаг. Гэхдээ үнэн гэвэл асуулт өөрөө бидэнд амьдралын хамгийн том хичээлийг заадаг гэдгийг бид тэр бүр мэддэггүй. Тийм учраас яг одоо амьдралаа өөрчлөхийг хүсч байгаа бол доорх 12 асуултыг өөрөөсөө асуугаарай.

1. Цаг хугацаагаа та юунд зарцуулж байна вэ?

Геоте нэгэнтээ “Чи цаг хугацаагаа юунд зарцуулж байгаагаа ярьвал би чамайг хэн болохыг чинь хэлж өгье” гэж нэгэнтээ дурдсан байдаг аж.

Бидний цаг хугацаагаа зориулж буй тэр л зүйлс үнэндээ биднийг тодорхойлж байдаг. Учир нь чамайг тойрон буй хүмүүс чамд нөлөөлж байгаа болохоор чи тэр хүмүүсийн нэгэн хэсэг болох нь ойлгомжтой.

Өөрөөр хэлбэл, амьдралыг хар бараанаар хардаг хүмүүсийн дэргэд байгаа бол та ч бас тийм л “нүд”-тэй болсон гэсэн үг. Харин таны эргэн тойрныхон амьдралд хайртай, эрч хүчтэй, сэргэлэн, тэмцэгч бол та ч бас тийм л хүн болох болно.

2. Би өөрийгөө хянаж чадаж байна уу?

Анзаараад нэг үзээрэй, энэ үгийг. Бид өөрсдөө ч мэдэлгүй амьдралынхаа хамгийн сайхан аз завшаан, од тохиолуудыг зүгээр л орхиод явчихдаг юм шүү дээ. Бидний бодол, мэдрэмж энэ бүхнийг бүтээж байдаг юм.

Бусад хүмүүст, эсвэл цаг агаарт үзүүлж буй бидний хариу үйлдэл бүхэн бидний хяналтанд байдгийг бид анзаардаггүй. Бид өөрсдөө ч мэдэлгүй бусдад ёс бус үг хэлж, хэн нэгнийг гомдоох нь бий.

Тэгвэл одооноос эхлээд энэ мэдрэмжүүд танд аз жаргал бэлэглэх ёстой гэдгийг мартаж болохгүй. Үүний тулд бусдад үзүүлж буй хариултандаа бага багаар хяналтаа тогтоогоорой.

3. Таны амьдралын зорилго юу вэ?

Та яг одоо энэ асуултанд хариулж чадахгүй байгаа бол өдөр тутмынхаа энгийн шийдвэрүүдийг хэрхэн гаргадаг, тэдгээрийн үр дүн ямар байдгийг эргэцүүлээд нэг үз.

Хамгийн жижиг зүйлээс хамгийн сайхан зүйл эхэлдэг юм шүү. Тиймээс жижиг шийдвэр ч бүхэл амьдралын чинь утга учрыг тодорхойлдог аж. Харин одоо жижиг шийдвэрүүдээр дамжуулан амьдралынхаа зорилгыг тодорхойлох гээд үз.

4. Хийнэ эсвэл хийх үү?

Өнгөрсөн зууны томоохон стратегичдийн нэг болох Жон Бойд нэгэнтээ шавь нартаа “Хийнэ эсвэл хийхийн алийг сонгосноо хэл. Чи алийг нь дагах вэ?” гэж хэлжээ. Бид хайранд умбахдаа үүлэн дээр хөвж, асар ихийг мөрөөдөж, юуг л бол юуг бүтээж чадах хүчтэй мэдрэмж төрдөг.

Тэгвэл амьдралдаа яг энэ мэдрэмжийг өдөр бүр мэдэрч, амьдралд дурлаж, одоо л хийхгүй бол хэзээ ч амжихгүй гэж өөртөө итгүүлж чадвал та өөрчлөлтийг яг одоо эхэлж чадна.

5. Би өөрийнхөө төлөө зориулагдаагүй юм бол хэн юм бэ? Хэрэв би зөвхөн өөрийнхөө төлөө зориулагдсан юм бол хэн болох вэ?

Энэ асуултыг ингэж орчуулж болох юм. “Би зөвхөн өөрийнхөө төлөө төрсөн юм бол хэн болох вэ?”. Харин хариулт нь бүр ч дор байж мэднэ.

Энэ асуулт таныг муу хүн болгож байгаа юм биш. Харин таныг хэн байхыг хүсч байгааг чинь илэрхийлж буй хэрэг. Та гэр бүл болоод ажилдаа өөрийгөө зориулах нь зөв боловч тэнцвэрийг хадгалах ёстой гэдгийг хэлж байна. Өөрийнхөө сайн сайхны төлөө та юу хийж байгаагаа бодох л хэрэгтэй.

6. Би амьдралдаа айдас, харуусал үлдээх зүйл хийсэн үү?

Алдарт зохиолч Гэвин де Бекер “Айвал өөрөөсөө асуу” гэж хэлсэн байдаг. Та ямар нэг зүйлийг харахаас, ойлгохыг хүсэхгүй үедээ айдаг, зовдог гэдгээ мэдэх үү. Айдастайгаа нүүр тул. Учрыг нь ол. Айдсаас зугатах хэрэггүй. Ямар ч асуудлын учрыг заавал олж бай.

7. Би ажлаа хийж байна уу?

Бид өдөр бүр маш завгүй байдаг хэрнээ яг өөрийнхөө ажлыг хийж байдаг уу. Үгүй л болов уу. Та хийх ёстойгоо биш харин хийх ёсгүйгээ хийж байх нь элбэг. Хийх ёстойгоо л хий.

8. Хамгийн чухал зүйл нь юу вэ?

Та хамгийн чухал зүйлээ мэдэхгүй юм бол юуг хаанаас эхлэхээ яаж мэдэх юм бэ? Бас та зөв газар гишгэж байгаагаа яаж мэдэх юм бэ. Магадгүй хамгийн чухал зүйл нь таны гэр бүл байж болох юм. Тиймээс энэ бол таны эн тэргүүний зүйл. Та гэр бүлийнхнийхээ төлөө хийж буй зүйлсдээ өөрийгөө бусадтай харьцуулдгаа одоо болих хэрэгтэй.

Магадгүй мөнгө таны хувьд хамгийн чухал нь байж болох юм. Мөнгөтэй байх үнэхээр сайхаан. Гэхдээ юу гээч, өөрийгөө хуурах хэрэггүй дээ. Мөнгөөр юуг ч худалдаж авч болох байх л даа.

Хамгийн чухал нь мөнгө бол хоосон зүйл. Ихэнх алдартай хүмүүсийн амьдралыг харвал тэд мөнгөнд биш харин мөнгийг бүтээдэг зүйлст, мөнгөний тусламжтайгаар хийх зүйлст амьдралынхаа цаг хугацааг зарцуулсан байдаг.

9. Энэ хэнд зориулагдсан юм бэ?

Та ямар нэг юм хийж байгаа бол, эсвэл юм зарж байгаа бол хүмүүст түүнийгээ хүргэхийн тулд энэ асуултыг өөрөөсөө асуух л болно. Улстөрчид, жүжигчид, алдартай бизнесмэнүүд хүртэл “Би энэ тамын ажлыг хэнд зориулж хийж байгаа юм бэ” гэж өөрсдөөсөө асуудаг.

Гэвч ихэнхдээ бид буруу газраас хариултаа хайдаг. Тэгэхээр хариулт нь хэн биш харин хэнд хэрэгтэй вэ гэдэгт байгаа юм. Би бусдад ямар үнэ цэнийг санал болгож чадах вэ, тэдэнд юу хэрэгтэй байна гэж асуу. Асуухаасаа өмнө аз бүү хүсээрэй.

Энэ үед зөн совингоо дагах ч хэрэггүй. Зүгээр л зөв замыг сонго. Асуултаа өөрөөсөө асуу тэгвэл хариулт нь зөв гарах болно.

10. Энэ үнэхээр бодитой юу?

Ухаалаг хүмүүс бодит байдлаас тасарсан зүйлийг нэхдэггүйн шалтгаан энэ. “Энэ богинохон амьдралд би энэ зүйлд санаа зовж, тэмцэж, өөрийгөө зовоох хэрэг байна уу?” гэж тэд өөрсдөөсөө асуудаг. Харамсалтай нь, хариулт нь “Үгүй”.

Учир нь бид цаг хугацаагаа дэмий зүйлд үрж үржихээд араас нь ингэж асуудаг. Зарим зүйлийг яг одоо орхих хэрэгтэй байдаг юм.

11. Энэ амьд цаг хугацаа болох уу эсвэл хэдийнэ үхсэн цаг мөч үү?

Би нэгэн алдартай зохиолчтой ярьж суухдаа нэг л өдөр би номоо хэвлүүлж, амьдралдаа итгэлтэй алхана даа, одоо бол яахав ажлаа хийж байна гэж хэлсэн юм. Тэгтэл тэр хүн надад юу гэж хэлсэн гээч. “Анд минь. Хоёр төрлийн цаг хугацаа байдаг юм.

Үхсэн цаг хугацаа буюу бид зүгээр л хүлээж суугаа цаг хугацаа. Энэ хоёроос л сонгож зөв амьдрах хэрэгтэй дээ” гэсэн юм даа. Үүний дараа би юу хийхээ шуудхан л ойлгож, номынхоо ажилд шалавлаж билээ.

12. Энэ миний хүсэж байсан “Би” мөн үү?

Бидний оюун ухаан бидний байгалийн зөн болоод бодит “Би”-гийн хооронд мэдрэмжийг илгээж байдаг. Өөрөөр хэлбэл, чи хэчнээн хүсээд ч чиний үйлдэл буруу бол чи зөв хүн байж чадахгүй. Чи залхуу бол хэзээ ч чармайн ажиллаж чадахгүй.

Тэгэхээр чи өөрийнхөө хүссэн “Би” мөн үү. Энэ асуулт цаашид чамайг залах болно. Харин одоо үргэлжлүүлээд доорх хэдэн асуултыг чамд сорилт болгон үлдээе.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!