Таны мөнгө болон цагийг хэд дахин хэмнэх цэвэрлэгээний аргууд

Цэвэрлэгээ хийх нь эмэгтэйчүүдийн хувьд хамгийн томоохон асуудалд тооцогддог. Энэ нь биднээс багагүй цаг хугацаа болоод мөнгийг нэхэж байдаг. Гэхдээ юм бүхэнд гарах гарц бий. Та цэвэрлэгээг ч мөн хялбарчилж, хэмнэж болох аргуудыг сураад авах хэрэгтэй. Энэ нь таны өдөр тутмын амьдралыг хөнгөвчлөх болно.

Угаалгын өрөө

  • Хэрвээ танд уугаад үлдээсэн кола байгаа бол, үүнийгээ суултуурдаа хийгээд орхиорой. Хэсэг хугацааны дараа үрж угаагаарай. Таны суултуур шинэ мэт л гялалзана.
  • Суултуурын өнгөрийг хэрхэн цэвэрлэхээ мэдэхгүй байна уу? Тэгвэл 4-5 халбага хүнсний содыг суултууруугаа хийж, 10 минутын дараа үрж угаагаарай. Өнгөр нь тэр дороо арилж, гялалзана. Мөн үнэрийг нь сайжруулахыг хүсч байвал, хэдэн дусал эфирийн тос нэмээд хийж болох юм.

  • Ижил хэмжээтэй нимбэгний шүүс болон хүнсний содыг хольж зуурмаг бэлтгээрэй. Үүнийгээ ванн болон угаалтуур дээр тарааж түрхээд, 10 минут байлгана. Дараа нь үрж угаагаарай. Танай угаалгын өрөө тэр чигээрээ л гялалзах болно.
  • Угаалтууранд тогтсон бохирдол, шохойг цэвэрлэхэд нимбэг танд тусална. Нимбэгийг голоор нь хувааж, тухайн бохирдсон хэсэгт углаж орхиорой. 1 цагийн дараа халуун ус ашиглаж угаагаарай. Ингээд л цэвэрхэн болчихно.
  • Шүдний сойзны сав үргэлж бохир, олон төрлийн нян бактерийг агуулсан байдаг. Тэгвэл үүнийг гүйцэт сайн цэвэрлэж, бүх бактерийг алга болгох хялбархан арга бий. Устөрөгчийн хэт исэлээс багаханг шүдний оо болон сойзны саванд хийж, 1 цаг байлгаарай. Дараа нь цэвэр усаар зайлж цэвэрлэнэ. Ингэснээр савны ёроолд байсан бүх нян устаж цэвэрлэгдэнэ.

Гал тогоо

  • Зуухны түлэгдсэн бохирдлыг цэвэрлэхийн тулд хүнсний сода ашиглана. Содоо тарааж бэлтгэнэ. Дээр нь багахан халуун ус асгаарай. Ингээд 1 цагийн дараа үрж угаагаарай.
  • Данхны дотор талыг цэвэрлэхдээ ижил хэмжээтэй ус болон цагаан цууг хийж, гал дээр тавьж буцалгаарай. Буцалмагц нь усаа асгаж, данхныхаа дотор талыг сайтар угаагаарай. Данхаа ашиглахаасаа өмнө ахин нэг удаа ус хийж буцалгаад, цэвэр усаар зайлаарай.

  • Нимбэг, цагаан гаа, давс гурвын нэгдэл нь хамгийн хүчтэй угаалгын нунтгийг бүтээж чадна. 4 ширхэг нимбэгийг хальсалж, 4 хэсэгт хуваана. Үүн дээрээ 2 аяга ус хийж, гал дээр тавьж буцалгаарай. Дараа нь блендэрт хийж, зуурмаг болгоно. Дээр нь нэг халбага давс, нэг халбага цагаан цуу хийж хутгаад, ахин нэг удаа буцалгах хэрэгтэй. Ингээд бэлэн болсон зуурмагаас 3 халбагыг авч, угаалгын бодисын оронд ашиглаарай.
  • Шилэн хундагыг өнгөлөхөд архи хамгийн тустай. Багаханг цаасан алчууранд шингээж, хундгаа өнгөлөөрэй.

Угаалга

  • Тосны толбыг арилгахдаа хүүхдийн цацлага ашиглаж болно. Толботой хэсэгт хүүхдийн цацлаганаас цацаж орхиод хонуулна. Маргааш нь угаагаарай.
  • Цагаан хувцсаа өнгө оруулахдаа хүнсний сода болон цагаан гааг хольж бэлтгээд хэрэглэнэ. Үүнийг усанд хийж найруулаад, дотор нь хувцсаа хийж, 30 минутын дараа угаана.
  • 2:1 хүнсний сода болон цардуулыг хольж бэлтгэнэ. Үүнийгээ наалддаг уутанд хийж, дээр нь тоглоомоо хийж таглаад, сайтар сэгсрээрэй. Одоо вакум соруулаар соруулаад л хангалттай.

  • Даавуун хувцсыг зөөлрүүлэхийн тулд 6 аяга ус, 3 аяга цагаан цуу, 2 аяга ангижруулагчийг холиорой. Үүнээсээ 2 халбагыг угаах хувцсан дээрээ хийнэ. Ингэснээр таны хувцас илүү зөөлөн болсон байх аж.

Том өрөө

  • Буйдангаа цэвэрлэхдээ, 6 халбага угаалгын нунтаг, 1 том стакан устай хольж хөөсрүүлнэ. Үүнийгээ буйдан дээрээ тараан түрхэж, цэвэрхэн даавуугаар үрж угаагаарай. Хөнгөн болоод үр дүнтэй цэвэрлэгээ байх болно.
  • Чидун жимсний тос нь маш сайн өнгөлөгч болж чаддаг. Даавуунд хэдэн дусал дусааж, модон тавилгааа өнгөлж болох юм.

  • Хямдхан энгийн орц найрлагыг ашиглан хивсээ гүн цэвэрлэж болно. Эхлээд тоосоо сайн соруулна. Дараа нь 1/4 аяга давс, 1/4 аяга borax, 1/4 аяга цагаан цуутай зуурмагийг бэлтгэнэ. Бохир хэсгүүд болон толбонууд дээр зуурмагаа түрхэж, арчиж зүлгэнэ. Дараа нь ахин нэг удаа тоосоо соруулж, эцэст нь уураар цэвэрлээрэй.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!