Баян хүмүүс эдгээр зүйлүүдэд огт мөнгөө үрдэггүй. Харин ядуу хүмүүс өр, зээл тавьж авдаг 11 зүйл

Эндээс бид сэтгэлгээний ялгааг маш тодорхой харж болно. Хүний хэр баян ядууг эдэлж хэрэглэж байгаагаас нь харж болох ч цаг эргэж, одоо бол хэн хамгийн энгийн, байгаль орчинд ээлтэй цэвэрхэн хэрнээ сэтгэл ханамж өндөр амьдарч байгаагаар нь баян ядууг ялган харж чадах мэт. Жишээ нь амьтны үсээр хийсэн үслэг эдлэл бол тансаг хэрэглээ гэгддэг ч 1000 ам.доллараас эхлэх энэ эдийг зээлээр худалдан авдаг хэцүүхэн явдал зөвхөн манай улсад л гардаг биз. Юутай ч доорх мэдээлэл танд хүрнэ хэмээн найдаж байна.

Жич: Хэрэглээндээ тохируулж худалдан авалт хийх тухай утгыг агуулсан болно.

1. Алт, үнэт эдлэл

Алт үнэт эдлэлийг санхүүгийн хувьд хэдийнээ тогтвортой болсон хүмүүс сонирхон худалдаж авдаг ч цаг ямагт зүүх нь ховор болжээ. Монголчуудын гоёл чимэглэлийн хэрэглээний үүсэл тэртээ НТӨ 209 оноос эхтэй гэж үздэг учраас алт мөнгө, үнэт чулуун эдлэлийг үгүйсгэж боломгүй ч хэрэглэхэд тохиромжтой нас, үе байхаас гадна загварын мэдрэмж, санхүүгийн байдал зэрэг ч бас нягт уялдаатай байдгийг санахад илүүдэхгүй.

2. Брэндийн гутал хувцас

Дэлхийн тэргүүн баян Билл Гэйтс 110 тэрбум долларын хөрөнгө эзэмшдэг ч бугуйндаа 10 долларын цаг зүүдэг. Юу хэлэх гээд байна гэхээр брэндийн хувцас, эдлэл нь өөрийн гэсэн үнэ цэнээ он удаан хугацаанд хадгалдагт мөн чанар нь оршдог болохоос таныг бусдаас дээгүүр нэгэн мэт харагдуулах үүрэгтэй зүйл биш юм шүү.

3. Гоо сайхны пластик мэс засал

10-аад жилийн өмнө л гэхэд олны танил алдартнууд нүүрэндээ мэс хүргээгүй л бол гоо үзэсгэлэнгийн шалгуурт унасан мэт хачин стандарт тогтсон байв. Гэтэл одоо аль болох байгалиараа байгаа нь л хангалттай болжээ. Нөгөөтэйгүүр энэ нь өөртөө сэтгэл хангалуун амьдарч байгаагийн илрэл юм.

4. Үслэг эдлэл

Үслэг эдлэлийн гол золиос нь булга, минж, туулай, үнэг, шиншилла гэх мэт амьтад байдаг. Юм ховор үед үслэг эдлэлийг тансаг хэрэглээнд тооцдог байсан ч худалдан авагчид олшрох тусам үнэ цэнээ алдаж, хөөрхий амьтдыг зөвхөн хэдхэн сар өмсөж шүүгээнд хадгалахын тулд үй олноор нь хоморголон устгах болсноор байгаль орчны тэнцвэрт байдал алдагдаж, үүнийг хэрэглээг хязгаарлах хорио хүртэл тавигдаж байна.

5. Бизнес зэрэглэлээр зорчих

Алдарт “IKEA” брэндийн үүсгэн байгуулагч Ингвар Камрад бизнес зэрэглэлийн тасалбар болон тансаг зэрэглэлийн зочид буудалд байрлахыг ашиггүй зардалд тооцон, энгийн зэрэглэлийн хэрэглэгч байхыг ажилтнууддаа уриалдаг байна.

6. Гэр ахуйн цахилгаан бараа

Технологийн хөгжлийн хамгийн том гэрч болох цахилгаан бараа, гар утас, компьютер зэргийн шинэ гарсан загварыг гүйцэд хэрэглэж ч сураагүй байхад дараагийн загвар нь гарж байна. Иймээс ч иргэд хэрэглээний зээлийг зөвхөн гэртээ цахилгаан бараа авахдаа зарцуулдаг болж.

7. Жижиг хэрэглээний тавилгууд

Аливаа зүйл энгийн байхдаа л сайхан. Гэрээ хэрэгтэй хэрэггүй чимэглэл тоглоом, эрээн мяраан даавуу торгоор гоёх гэж бүү яараарай. Өнөөдөр хамгийн амжилттай яваа хүмүүс гэрээ элдэв зүйлсгүйгээр цэвэрхэн буюу минималист байлгахад ихэд анхаардаг болжээ. Минималист байхын хамгийн том давуу тал бол эмх цэгцтэй, илүү зардалгүй байх явдал юм.

8. Үнэтэй машин

Ялангуяа Монголын нөхцөлд үнэтэй машин маш их зардалтайг эрхбиш гадарлана гэж найдъя. Замын эвдрэлээс авахуулаад цаг агаарын нөхцөл, зогсоолын талбай, өвлийн гараш, шатахууны ханшийн туйлбаргүй өсөлтийг дурьдаад ч хэрэггүй биз.

9. Заавалд үнэтэй сургуульд сурах хэрэггүй буюу төрөлхийн өгөгдөл бас зөв хандлага

Сонирхолтой л юм. Асар өндөр төлбөртэй “Ivy League”-ийн сургуулиудад сурахын оронд хүн чанар, зөв хандлагатай, ерөнхий мэдлэгийн хүрээ сайтай байвал нэр хүнд сайтай их сургуульд орсноос илүү үр дүнтэй гэж үзэгсэд олширсон байна. Гэвч боловсролын тухайд бол таны мэдэх хэрэг биз ээ…

10. Хүүхдийн тоглоом

Хүүхэд нэг тоглоомоор дээд талдаа л 3 жил тоглоно. Тийм учраас үнэ ихтэй тоглоом олноор нь худалдан авах шаардлагагүй.

11. Үнэтэй маникюр

Сүүлийн үед мөн л минималист загвар гоо сайханд ч давамгайлж, маникюрийн трэндэд хурц тод өнгөтэй засалт бараг хэрэглэгдэхээ больсон байна. Ихэнхдээ зөөлөн дөлгөөн өнгөтэй усан суурьтай будалтуудыг бүсгүйчүүд сонгож байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!