Нэгэн бүсгүй найз залуудаа жирэмсэн болсон тухайгаа гэнэт хэлжээ. Гэтэл түүний найз залуу…

Нэгэн бүсгүй найз залуугаа өөрт нь хэр хайртайг шалгахаар интернет хэрэглэгчдийн дунд нилээд алдартай болоод байгаа аргыг туршихаар шийджээ. Тэрээр эхлээд найз залуугаасаа 00-н өрөөнд орж ирэхийг хүсэв.

Ингээд урдаас бэлтгэсэн жирэмсний тест гарган хариуг нь найз залуудаа харуулсан байна. Найз залуугийх нь үзүүлэх хариу үйлдэл түүнд маш сонирхолтой санагджээ.

Түүний найз залуу: “Үнэхээр тийм гэж үү” гэж асуухад тэрээр тийм ээ жирэмсэн болсон байна хэмээн хариулав.

Гэтэл бүсгүйн хүссэн сэтгэл хөдлөл найз залуугаас нь гарсангүй. Түүний найз залуу гэнэт хүүхдээ авахуулах талаар ярьж эхлэв.

Цочирдсон бүсгүй залуугийн хариултанд гайхаж “Үгүй ээ. Би айж байна” хэмээн хариулжээ.

Үүний дараа залуу бүсгүйг дагуулан зочны өрөөнд орж энэ асуудлын талаар нухацтай ярилцаж эхлэв.

Тэрээр шууд нөүтбүүк гаргаж ирэн энэ талаар хайлт хийж, судалж эхлэв.

Хэрэг биш болсныг анзаарсан бүсгүй “Би чамаар пранк хийсэн юм. Энэ бүхэн тоглоом байсан” гэдгийг хэлэв.

Санаа амарсан ч эвгүй байдалд орсон залуу юу ч болоогүй юм шиг инээмсэглэв.

Түүнд энэ мэдээ үнэхээр хүнд туссан бололтой. Гэвч худлаа байсан гэдгийг мэдээд санаа нь бага ч болов амарсан бололтой.

Тэдний харилцаа цаашдаа хэрхэн үргэлжлэх бол…

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!