Нойр булчирхайн тухай таны заавал мэдэж байх ёстой 5 зүйл

Хэвлийгээр өвдөх үед хүмүүс ихэвчлэн ходоод, гэдэстэй холбож ойлгодог. Гэвч зарим үед энэ нь нойр булчирхайтай холбоотой байдаг байна.

Нойр булчирхай нь хоол боловсруулах эрхтэн тогтолцооны чухал хэсэг бөгөөд цусан дахь сахарын хэмжээг зохицуулах үүрэгтэй ажээ.

Иймд уг эрхтнийг өвчлүүлэхгүй байх нь чухал юм. Ингээд хамтдаа нойр булчирхайн тухай заавал мэдэж байх ёстой зүйлстэй танилцацгаая.

1. Нойр булчирхай бол ходоодны жигүүр

Таныг юм идэж эхлэх үед нойр булчирхай хоол шингээх явцад туслах зорилгоор “липаз” болон “амилаз” зэрэг чухал ферментүүд болон гормонуудыг ялгаруулдаг. Өөрөөр хэлбэл, эдгээр нь хоол хүнс ходоодонд орох үед уураг болон өөх тосыг ялгаж өгдөг гэсэн үг юм.

2. Цусан дахь сахарын хэмжээг хянадаг

Ходоодны шүүс буюу “тодорхой эсүүд” болон нойр булчирхай дахь “бета” эсүүд нэгдэж, идсэн хоол хүнснээс судсаар дамжуулан сахарыг уусгаж авах “инсулин” гормонийг үүсгэдэг байна.

Харин нэгдүгээр түвшний чихрийн шижин өвчний үед дээр дурдсан “бета” эсүүд дархлааны системийг муутгаж, хангалттай “инсулин” гормонийг ялгаруулж чаддаггүй ажээ.

Энэ үед тухайн хүн нэмэлт инсулин агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй болохыг мэргэжлийн эмч нар сануулж байна.

3. Цөсний үйл ажиллагаатай холбоотой

“National Institute of Diabetes and Digestive and Kidney Diseases”-ийн зүгээс АНУ-д жил бүр 200,000-аас багагүй хүн нойр булчирхайн өвчнөөр өвчилдөг болохыг тогтоожээ.

Үүнд нөлөөлж буй гол хүчин зүйл бол цөсний үйл ажиллагаа муудах явдал гэнэ. Шинж тэмдэг нь хэвлийгээр хүчтэй хатгуулж өвдөх, хий огиулах зэргээр илэрдэг байна.

Хэрэв танд дээрх шинж тэмдгүүд илэрвэл цаг алдалгүй яаралтай эмчид хандах хэрэгтэйг анхаарна уу.

4. Уух зүйлээ анхаарах

Удаан хугацаанд согтууруулах ундаа уух нь нойр булчирхай өвчлөхөд хүргэдэг байна. Хэрэв таны нойр булчирхай согтууруулах ундаанаас болж, өвчилсөн бол дараах шинж тэмдгүүд илэрнэ. Үүнд:

  • Өтгөн шингэрэх
  • Өтгөн тосорхог болж, муухай үнэртэх
  • Хоол боловсруулах эрхтний тогтолцоо алдагдах

Энэ тохиолдолд мэргэжлийн эмчид хандаж, тохирох эмчилгээг яаралтай хийлгүүлэх хэрэгтэй ажээ.

5 Нойр булчирхайн хорт хавдар үхэлд хүргэх аюултай

Нэг жилд ойролцоогоор 26,000 гаруй эмэгтэй нойр булчирхайн өвчин тусдаг бөгөөд хамгийн аюултай нь эхэн үедээ ямар нэгэн ноцтой шинж тэмдэг илэрдэггүй байна.

Харин үүнд тамхи татах, таргалах, гэр бүлийнхээ хэн нэгнээс өвлөн авах зэрэг хүчин зүйлс нөлөөлдөг болохыг эмч нар тогтоожээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!