Нэгэн охин ээждээ жирэмсэн болсон тухайгаа хэлж аавыг нь харин сайн мэдэхгүй байгаагаа хэлжээ. Тэгтэл түүний ээж…

Нэгэн охин эмийн сангаас тэст аваад сошиалаар яваад байгаа prank бичлэгийг ээж дээрээ хийж үзэхээр шийджээ.

Тэрээр авсан жирэмсний тест дээрээ улаан өнгийн 2 зураас урдаас зурж бэлтгэсэн бөгөөд ээжийнхээ ямар хариу үйлдэл гаргахыг харахаар шийджээ.

Ингээд ээжийгээ дуудав.

Урдаас бэлтгэсэн жирэмсний тестээ ээждээ өглөө. Түүний ээж: “Яасан миний охин. Хичээлээ хийж байгаа юм уу ?” гэсээр өрөөнд орж ирэв.

Түүний өгсөн зүйлийг “Энэ юу вэ? Хэнийх юм” гэж асуув. Охин: “Минийх”  гэж хариулав.

Ээж:”Битгий худлаа яриад бай чи”.

Охин: “Нээрээ. Та охиндоо итгэхгүй байгаа юм уу”

Ээж: “Хэдэн сартай юм?”

Охин: “Тэрийг харин сайн мэдэхгүй байна аа.”

Ээж: “Чи яахаараа мэддэггүй юм. Эцэг нь хаана байна. Аав нь хаана байна.”

Охин: “Аавийг нь харин бас хэн гэдгийг нь сайн мэдэхгүй байна аа”

Ээж: “Тоглоод байгаарай чи.”

Охин: “Нээрээ. Ээжээ”

Ээж: “Заза. Гарга гарга”

Охин: “АЙЙЙЙННННН”

Ээж: “Ээждээ өгчих. Ээж нь авья. Хүний нялх амьтныг…” гэсээр өрөөнөөс гарахаар явав.

Охин ээжийгээ дуудаж нуусан камераа харуулан энэ бол тоглоом байсан гэдгийг хэлэв.

Түүнйи ээж тоглоом байсан гэдгийг мэдээд хөгжилтэй инээмсэглэв.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!