Тураах, эрүүлжүүлэх үйлчилгээтэй ямар ч чихэр ороогүй амин дэмээр баялаг амттан хийх арга

Амттан гэхээр заавал шоколадаар хийсэн, шүдэнд хортой, таргалуулдаг байх ёстой гэж үү? Энэ хуучирсан ойлголтыг толгойноосоо авч хаяад бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Бид та бүхэндээ номер жимс болох нимбэгийг ашиглаж амттан бэлтгэх тухай тун ч тустай зөвлөгөөг хүргэж байна.

Орц:

  • Хатаасан чавга – 100 гр
  • Нимбэг – тал
  • Хушга – 40 гр
  • Зөгийн бал – 1 халбага
  • Овъёос – тал аяга
  • Бүйлсэн самар – 40 гр

Бэлтгэх арга:

  • Нимбэгээ хэрчинэ. Ясыг нь авч, жижиглээрэй.
  • Хатаасан чавгаа халуун усанд хэсэг байлгасны дараа нимбэгтэйгээ адил жижиглэн хэрчинэ.
  • Хушгаа бас хэрчиэрэй.
  • Хатаасан чавга, хушга, нимбэг, зөгийн бал, бүйлсэн самар, овъёосоо нийлүүлж, сайтар холино. Овъёосоо урьдчилан чанасан байх хэрэгтэй.
  • Үүнийгээ наалддаггүй шарах шүүгээний тавиур дээр тавих бөгөөд энэ нь 1 см-ээс илүү зузаангүй байх ёстой юм.
  • 200 хэмд 15-20 минут жигнээрэй.
  • Ингээд бэлэн болсон амттанаа хөргөгчинд хийж, 3-4 цаг байлгаж биежүүлэх хэрэгтэй.
  • Харин одоо идэхэд асуудалгүй шүү.

Энэхүү цэвэр жимсээр хийсэн, ямар нэгэн сахаргүй амттан нь эрүүл мэндэд хэчнээн тустай болохыг та төсөөлөхчгүй. Үүнийг та хүүхдэдээ хийж өгөхөөс гадна өөрөө ч бас байнга идэж байгаарай. Таныг турааж эрүүлжүүлэх болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!