Хэрхэв ч тоолгүй өнгөрч болохгүй хөхний өөрчлөлтүүд

Нас ахих тусам бид ухаажиж, илүү мэдлэг хуримтлуулдаг. Бидэнд сайн чанарууд нэмэгдэж байгаатай зэрэгцэж төрөл бүрийн өвчнөөр өвдөх эрсдэл ихэсч байх аж. Өдөр бүр нас барж буй хүмүүсийн 2/3 нь настай холбоотой тул минут тутамд гарсан өөрчлөлтийг сайтар хянаж байх ёстой. Харин өнөөдөр та бүхэндээ наснаас үүдэлтэй хөхний өөрчлөлт аюултай эсэхийг тайлбарлаж өгөхөөр бэлтгээд байна.

Хөхний хэвийн өөрчлөлт

1. Язралт

Нас ахих тусам хөхөнд язралтын зураасууд нэмэгдсээр байдаг. Харагдах байдал нь онцгүй ч гэлээ, эрүүл мэндийн хувьд ямар нэгэн асуудалгүй учир айх хэрэггүй. Нас ахих тусам арьсны уян хатан байдлыг хадгалахад шаардлагатай дааврын хэмжээ багасч байдаг учир хөхөнд язралтын зураас үүсдэг.

Жирэмсэн үед хөхний хэмжээ томрох нь бас нэг шалтгаан бөгөөд стресс бухимдал ч мөн үүний нэгээхэн шалтгаан билээ.

2. Хөх унжих

Хүүхэд хөхүүлснээс болж хөх унжих нь түгээмэл асуудал. Мөн та том хөхтэй эсвэл биеийн жингийн индекс өндөртэй бол хөх унжих нь байх л ёстой зүйл мэтээр хүлээж аваарай. Энэ нь ямар нэгэн эрүүл мэндийн асуудалгүй.

3. Хөх хоорондын зай томрох

Эдгээр өөрчлөлтүүдийн ихэнх нь бие махбодийн үйлдвэрлэсэн эстроген дааврын хэмжээг буурч байгаагийн үр дүн юм. Энэ чухал бэлгийн даавар нь мөн хөхний бат бөх байдлыг хадгалах үүрэгтэй.

Хөхний аюултай өөрчлөлт

1. Хөхний булчирхай хатуурах

Их Британийн Үндэсний эрүүл мэндийн албаны мэдээлснээр хөхний булчирхай нь хор хөнөөлгүй байдаг. Эдгээр нь ихэнхдээ хорт хавдаргүй эд эсийн өсөлт эсвэл шингэний хуримтлал байх нь бий. Гэхдээ ямагт сонор сэрэмж илүүдэхгүй.  Хөхний хорт хавдрыг эрт илрүүлсэн бол эмчлэхэд илүү хялбар байдаг. Тиймээс, хэрэв та шинэ бөөн юм байгааг анзаарсан бол эмнэлэгт хандаарай.

2. Хөх хөндүүр болох

Шалтгаангүйгээр хөх өвдөж, хатгуулах нь санаа зовоох асуудал мөн. Гэхдээ ганц нэг хатгууллаа гээд эмнэлэгт гүйгээд очих хэцүү учир хэсэгтээ ажиглаарай. 7 хоногийн турш ингэж өвдөж байвал эмчид хандах хэрэгтэй бөгөөд энэ нь хөхний хавдрын нэгээхэн шинж тэмдэг байж болох юм.

3. Хөхний толгойноос шингэн юм гарах

Хэрэв та жирэмсэн болон хөхүүл биш байхад, ингэж хөхний толгойноос шингэн зүйл гарах нь аюултай байж болзошгүй. Өнгөгүй, цагаан, шар, бор хүрэн бүр цаашлаад цустай шингэн зүйл гарч ч мэдэх юм. Энэ тохиолдолд яаралтай эмчид хандах хэрэгтэй.

4. Хөхний хэмжээ өөр өөр болох

Хөхний хорт хавдрын шинж тэмдэгт гэнэт хөхний хэмжээ өөрчлөгдөж, том жижиг болох хэмээсэн байдаг. Ихэнх ээжүүд хүүхдээ хөхүүлсний дараа 2 хөхний хэмжээ өөр болдог. Гэхдээ та хоёр хөхөөрөө ижилхэн хүүхдээ хооллодог, эсвэл бүр хүүхэд хөхүүлдэггүй нэгэн бол энэ тохиолдолд эмчид хандах нь зөв шийдвэр болно.

5. Улаан тууралт

Хөхний улаан толбо нь ихэвчлэн тууралт эсвэл түр зуурын арьсны өвчин юм. Гэхдээ эдгээр нь хөхний хорт хавдрын үрэвслийн шинж тэмдэгт ч бас багтдаг. Тиймээс үүнийг хяналтандаа аваарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!