“The Apprentice Mongolia” шоуны оролцогч Ч.Цэрэнтогтох болон шүүгч Ч.Ганхуяг нар хамаатнууд гэв үү?

Бизнесийн ертөнцийн ширүүн тулаанд хөл алдалгүй бат зогсох шилдэг менежерийг  эзэмшсэн ур ухаан, бизнесийн авхаалж самбаа, харилцаа манлайллын ур чадвараар нь  олон түмнийхээ нүдэн дээр ил тодоор  сорин тодруулах, Таны карьерт ганц удаа тохиох алтан боломжийг олгох “The Apprentice” шоуг Монгол Телевиз анх удаа албан ёсны эрхтэйгээр Монголдоо зохион байгуулж байгаа билээ.

© “МОНГОЛ ТВ”

Дэлхийн олон улсад амжилттай бүтээгдэж шинэ залуу, шилдэг бизнесийн удирдагчдыг эдийн засаг бизнесийн талбарын оргилд гаргадаг бизнесийн №1 реалити шоу нэвтрүүлэг “The Apprentice Mongolia” шоуг Монголын шилдэг бизнесмэнүүдийн нэг Ганхуяг захирал шүүн явуулж байгаа бөгөөд бизнесийн салбарын хамгийн шилдэг боловсон хүчнүүдээс сонгон шалгаруулж цор ганц ялагчид Гүйцэтгэх захиралын албан тушаалыг амлаж байгаа.

Тэгвэл саяхан сошиал хэрэглэгчдийн дунд нэгэн зураг багагүй маргаан үүсгээд байна. Шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогчдын нэг Ч.Цэрэнтогтох болон нэвтрүүлгийн шүүгч Ч.Ганхуяг нарыг хамаатнууд гэсэн цуурхал гарчээ.

Шоуны оролцогч Ч.Цэрэнтогтохын хувьд Phi networks хэмээх Солонгосын технологийн компани-д Бизнес хөгжил маркетингийн менежер, БЭРС consulting – Бизнесийн зөвлөхөөр ажилдаг бүсгүй юм.

Дашрамд дурдахад шоуны цор ганц ялагч Монголын шилдэг бизнесменүүдийн нэг Ч.Ганхуяг захирлын удирдлага дор Ард Санхүүгийн Нэгдлийн аль нэг компанид гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдох нэг жилийн 200 сая төгрөгийн цалин, урамшууллын багцтай ажлын байртай болно. Мөн энэ албан тушаалыг хувийн туслах болон бусад төрлийн хангамж дагалдах болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!