Бидний анзаараагүй алдартай кинонууд дээр гардаг 12 алдаа

Киног бүтээхийн тулд кино багийнхан олон дахин удаа шалгаж, хянадаг. Гэвч хяналтын хажуугаар хөвөөд өнгөрсөн алдаанууд гэж байх юм. Эд зүйлсийг буруу газар байрлуулах, сольж тавих гэхчлэн хөнгөхөн болоод хөгжилтэй алдаанууд олон. Өнөөдөр та бүхэндээ тэдгээрээс сорчлон, алдартай кинонуудын бяцхан алдаануудыг хүргэж байна.

Merlin

Хэрэв та ажиглан харвал, Мерлин цувралын нэгэн анги дээр ширээн дээрх савтай ус тодхон үзэгдэнэ.

Ocean’s 8

“Ocean 8” кинонд Рианна вэбкамераар дамжуулан оффисыг шууд тольдож буй хэсэг гардаг. Гэхдээ та зураг дээр харагдаж буй файлын нэрийг анзаарвал энэ нь .jpeg байх аж.

Harry Potter and the Chamber of Secrets

Энэхүү алдартай цуврал дээр хүртэл бидний анзааралгүй өнгөрөөсөн алдаа гарсан байх юм. Сурагчдын дунд зогсох камер барьсан залуу мэдээж томоос том алдаа биш гэж үү?

Gladiator

Эртний Ромд хийн бензин байхгүй байсан гэдэгт бид итгэлтэй байна. Гэсэн хэдий ч Гладиаторын кино багийнхан үүнийг мартаж, сүйх тэрэгний ард ирээдүйгээс ирсэн хийн гаазыг тавьчихаж.

The Matrix

Мэдээж дүрс ойж болохуйц бүх зүйлсийг сайтар хянаж байх хэрэгтэй. Алдарт Матрикс киноны нэг хэсэг дээр камерын дуран хаалганы бариуланд ойж, тодоос тод харагдана.

Bohemian Rhapsody

Киноны нэг хэсэгт Брайн бусаддаа “We will rock you” дууг зааж, үзэгчдийг дуунд оруулж ирэх аргыг сонирхуулдаг. Харин энэ үе нь 1980-аад онд болсон мэт кинонд үзүүлдэг. Гэвч тус дуу нь бодит байдал дээр 1977 онд гарсан билээ.

Pretty Woman

Үзэсгэлэнтэй бүсгүйн идэж байсан зүйл нь камер эргэх хооронд л өөрчлөгдсөн гээд боддоо. Ид шидийн гэмээр л…

Superman

Бид бүгдээрээ Супермэнийг гайхалтай хүчтэй мөн нисч чаддаг гэдгийг мэднэ. Харин нэг үзэгдэл дээр тэрээр таталцлын хуулийг зөрчиж, хөндлөнгөөрөө цонхон дээр зогсож байх юм.

The Avengers

Black Widow-ын үс ч үнэхээр хүчтэй бололтой. Тэрээр сандланд хүлээтэй байхдаа толгойгоо арагш болгож, нэгэн залууг цохиж унагадаг. Харин сайн ажиглаж харвал, тус залууд бүсгүйн ердөө үс л хүрэх боловч, тэр ухаан балартан, газар унах аж.

Titanic

Рөүз хайртай залуугийнхаа гавыг тайлах гэж сүх авах хэрэгтэй болдог. Тэрээр шилэн хаалтыг хагалах үед бүх шилнүүд нь бутарч унан зөвхөн сүх үлддэг. Харин камер ойртож, яг түүнийг сүхээ авах болоход буцаад шилнүүд нь хэдэн талд гарч ирсэн байна.

Terminator 3: Rise of the Machines

Үүнийг тодруулахад үнэхээр хэцүү. Терминатор 3-т:  Жон, Кэтрин нар N3035C нэртэй онгоцонд суух боловч онгоц агаарт нисэх үед нэр нь N3973F болж өөрчлөгдөнө.

Spider-Man

Питер Паркер өөрийгөө гайхалтай шидтэй болсныг мэдсэний дараа туршиж үзэж байхдаа гэрлийн дэнлүүгээ унаж эвдэлдэг. Гэвч дараа дараагийн үзэгдлүүдэд өнөөх гэрлийн ламп яг л нөгөө байрандаа байсаар л байх аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!