Диана гүнжийн хэв маяг хамгийн чамин, дэгжин байсан: Түүний өмсөж, зүүсэн бүхэн трэнд болдог

Хамгийн алдартай хааны удмын хүн гэвэл яахын аргагүй Диана гүнж. Ялангуяа түүний мэдрэмжтэй хувцаслалт, биеэ авч яваа байдал нь бүсгүйчүүдийн дунд өнөө хэр нь алдартай хэвээр билээ. Тэрээр цаг үеэс түрүүлж алхаж, үргэлж бусдаас илүү загварлаг дэгжин хувцасладаг байсан. Тиймдээ ч бид түүний хувцаслалтаас суралцах зүйлс бишгүй олон бий.

Титэм зүүхдээ доор нь даавуугаар зөөлөвч хийдэг байсан

Гүнж титмээ зүүхдээ үргэлж доор нь үстэйгээ ижил өнгийн даавуугаар зөөлөвч хийдэг байжээ. Энэ нь олон давуу талтай бөгөөд нэгдүгээрт титэм зүүх үед толгой өвдөхгүй, хоёрдугаарт титмийг толгойноос бага зэрэг хөндийрүүлж, илүү үзэмжтэй харагдуулж өгнө.

Хуримын даашинз дээрээ морины тах шигтгүүлсэн

Гүнж гэрлэлт нь аз жаргалаар дүүрэн байхыг бэлэгдэж, морины тахыг даашинз дээрээ шигтгүүлжээ. Энэхүү даашинзыг урласан дизайнер өөрийн бичсэн номондоо тус тахыг дүрсэлсэн бөгөөд “18 каратын алтан тах, цагаан очир эрдэнээр шигтгэж өгсөн” хэмээсэн байдаг. Тус тахыг гивлүүрийн дор нууж байрлуулсан аж.

Шилэн оймсоо хувцастайгаа тохируулж өмсдөг байсан

Түүний хуучны зургуудыг ажиглаж харвал, гүнж өмсөж буй даашинзтайгаа тохируулж шилэн оймсоос сонгож өмсдөг болохыг мэдэж болно. Энэ нь тухайн үед хүмүүсийн анхаарлыг хамгийн ихээр татдаг хувцаслалт байв. Учир нь хэн ч ингэж хувцаслаж зүрхэлдэггүй байсан юм.

Гайхалтай бугуйвч

Ханхүү Чарлезийн бэлэглэсэн тус бугуйвч нь гүнжийн хувьд маш үнэ цэнэтэй. Тус бугуйвчинд түүний хоёр хүү Уильям, Харри нарын нэрний эхний үсгүүд болох “W” ба “H”-ийг оруулж өгсөн байдаг. Гүнж бугуйвчаа хамгийн нэр хүндтэй, чухал гэх үйл ажиллагаанд зүүдэг байсан билээ.

Алдарт ижил буруу бээлий

Үргэлж сонин содон дүр төрхөөрөө олны анхаарлыг татдаг гүнж “America’s Cup Ball” эвент дээр хүрэлцэн ирэхдээ ижил буруу өнгийн бээлий өмссөн байв. Шинэ зүйлсийг турших дуртай Диана гүнж ямар ч тохиолдож сайхан харагдаж чадна гэдгээ ахин дахин баталсаар байсан билээ.

Тод өнгийн нүдний хүрээлэгч хэрэглэдэг байсан

Түүний нүдний будалт өвөрмөц. Гүнж ихэвчлэн цэнхэр өнгийн нүд хүрээлэгчийг ашиглаж, нүдээ буддаг байсан бөгөөд энэ нь түүний дүр төрхийг улам илүү тодотгодог байв.

Тод өнгөөр тоглох дуртай

Гүнж тод өнгөөр хэрхэн тоглож, хооронд нь уусгахаа тун ч сайн мэддэг нэгэн. Энэ төрлийн хувцаслалт түүнээс өөр хэнд ч ингэж зохихгүй. Өнгөлөг, дур булаам, өөртөө итгэлтэй гүнжийн төрх.

Хамгаалалт болсон цүнх

Хааны удмынхан биеийн нууцлаг хэсгүүдээ ил гаргаж болохгүй гэх дүрмийг мөрддөг. Тиймдээ ч гүнж машинаас буух үедээ үргэлж цээжээ цүнхээрээ хаадаг байв. Үүний ачаар түүнд элдэв таагүй зургууд байдаггүй.

Салсан ч гэлээ хуримын бөгжөө зүүсээр байсан

1992 онд гүнж ханхүү нарын гэрлэлт дуусгавар болсон ч, Диана хуримын бөгжөө зүүсээр байсан билээ. 4 жилийн турш үргэлжилсэн тэдний салах асуудал эцэстээ шийдвэрт хүрч, албан ёсоор салсны дараа л гүнж бөгжөө тайлсан юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!