Орой унтахдаа үүнийг уугаад, элэг болон цөсөө цэвэрлээрэй!
Бие махбодийн иж бүрэн цэвэрлэгээнд цөс болон элгийг цэвэрлэх нь чухал үүрэгтэй. Элэг эрүүл байснаараа биеэс бүх хортой бодисыг ялгарч, тэр хэрээр цус сайн цэвэршиж байдаг. Түүнчлэн элгэндээ тогтмол цэвэрлэгээ хийснээр эрүүл мэндэд ямар нэгэн асуудал үүсэхгүй, харин ч хүн улам залууждаг байна.
Цэвэрлэгээ хийхэд юуг ойлгох шаардлагатай вэ?
Ихэнх хүмүүс элгийг зайлшгүй цэвэрлэх шаардлагатай гэдгийг таг мартчихдаг. Тэр тусмаа таны бие тавгүйрхэн, танд тааламжгүй байдал үүссэн бол заавал үүнд анхаарлаа хандуулах шаардлагатай. Элэг болон цөсөнд цэвэрлэгээ хийх зайлшгүй шаардлагатай болсныг илтгэдэг шинж тэмдгүүд байдаг.
- Бие хүндрэх болон юм идсэний дараагаар хэвлийн баруун хэсгээр өвдөх
- Дотор эвгүйрхэх, хоол идсэний дараагаар хэхрүүлэх
- Хэл шар өнгөртэй болох ба үе үе аманд гашуу оргиж мэдрэгдэх
- Өтгөн хатах
- Хааяа толгой өвдөх
Цэвэрлэгээнд бэлтгэх:
Элгийг цэвэрлэхдээ хэрхэн цэвэрлэх вэ гэдгээ урьдчилан бодолцож, ямар арга үр дүнтэй эсэхийг нягтлан сонгох хэрэгтэй. Нэгэнт элэг цэвэрлэх тухай ярьж байгаа учраас гэдэс, бөөрийг ч мөн ардын аргуудаар цэвэрлэх ёстой.
Жишээлбэл гэдсийг үр тариа ашиглан, харин бөөрийг шийгуа хэрэглэн цэвэрлэж болдог. Мөн биеийг эртнээс цэвэрлэгээнд бэлтгэн хоргүйжүүлж, гэдэсний хананд тогтон хуримтлагдсан шавхдасаас ангижрахын тулд доорх зүйлсийг заавал дагах хэрэгтэй шүү.
Цэвэрлэгээ хийх хүртэл хэдэн өдрийн турш
- Архи болон согтууруулах ундаа, тамхинаас татгалзах
- Тослог, утсан, шарсан хуурсан, илчлэг ихтэй хүнс, чихэрлэг болгоныг өөрийн хоолны дэглэмээс хасах
- Шинэхэн жимс болон ногоог түлхүү хэрэглэх
Хэрэг болох зүйлс:
- Турмерик буюу куркума – 1 халбага
- Цагаан гаа – 2 см
- Кокосын тос – 1 халбага
- Кокосын сүү – 2 аяга
- Хар перец – чимх
- Зөгийн бал – 1 халбага
- Шанцай – тал халбага
Үүнийг бэлтгэх тун энгийн. Бүх орцоо нэгтгэж хутгаад, гал дээр халаана. Гэхдээ буцалгаж болохгүйг анхаараарай. Хэрвээ танд кокосын сүү байхгүй бол ямар ч сүүгээр орлуулж болно. Энэхүү бэлдмэлээ өглөө өлөн дээрээ эсвэл орой унтахаасаа өмнө уугаарай. Энэ нь таны элгийг цэвэрлэж, хамгаалах аж.