Гавьяаныхаа амралтанд гарах болсон нүүр будалтууд

Хувцас загвар жил бүр өөрчлөгдөж, шинэ төрлийн хувцас трэнд болдогтой ижил нүүр будалт ч хувирч өөрчлөгддөг. Өнгөрсөн жилүүдэд охид бүсгүйчүүдийн сонирхож, ашиглаж байсан нүүр будалт энэ жил гэхэд өөрчлөгдөнө гэсэн үг. Хамгийн нэр нөлөө бүхий бүсгүйчүүд, нүүр будалтын мэргэжилтнүүд, нүүрний будаг үйлдвэрлэгчид болон загвар зохион бүтээгчид жил бүрийн нүүр будалтын трэндийг тодорхойлдог.

Тэгвэл энэ жилийн нүүр будалтын трэнд ямар бол? мөн ямар төрлийн нүүр будалт моодноос гарч байгаа талаар мэдээллийг та бүхэндээ хүргэж байна. Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахгүй, хоцорч орхивол хүн бүхэн л таныг мэдрэмжгүй, хуучинсаг нэгэн мэтээр үзэж, нэр хүнд, үзэгдэх байдалд ч сөрөг нөлөө үзүүлэх аюултай байдаг. Тиймээс өнөөдөр хамтдаа хоцрогдож халагдсан нүүр будалтуудыг мэдэж авцгаая.

Бараан өнгийн уруулын будаг

Тод өнгийн, ялангуяа бараан уруулын будгаас татгалзах цаг хэдийн иржээ. Энэ нь овор нэмж, хүйтэн хөндий харагдуулах аюултай. Харин үүний оронд зөөлөн өнгийн уруулын будаг сонгож, дур булаам төрхийг бүтээж болох юм.

Смөүки нүдний будалт

2010 оноос эхлэлтэй тус төрлийн нүдний будалт саяхныг хүртэл алдартай хэвээр байсан. Одоо хүртэл нүдээ ингэж буддаг хүмүүс байгаа. Тэгвэл одооноос үүнийг орхиорой гэж зөвлөе. Смөүки будалт нь мөн л овортой харагдуулах төдийгүй мэдрэмжгүй нэгний илрэл болох аюултай. Сүүлийн үед хөнгөн боловч гэгээлэг цоглог харагдуулах өнгөнүүд илүү трэнд болж байгаа билээ.

Матте суурь

Нүүрний суурь тавих гэж олон зүйлс давхарлаж, хамгийн сүүлд нь будаг түгжигч ашигладаг цаг ард хоцорчээ. Орчин үеийн охид маань илүү натурал төрхийг чухалчилж, нүүрэн дээрээ олон будаг давхарлаж, өөрийгөө бүр мөсөн нуухын эсрэг байх болсон. Өөрийгөө илүү хүмүүст харуулж, будгаа нимгэлж, нарны тос түрхэж, арьсаа сайн арчлах л хамгийн чухал болохыг ойлгосон билээ.

Томруулж будсан уруул

Уруулаа хүрээлж, гадуур нь зурж, илүү том болгох гэх нь хоцрогдсон будалт болжээ. Мөн л илүү натурал будалтыг бүсгүйчүүд сонгох болсон.

Фокси нүдний будалт

Алдартай фокси нүдний будалтын байр суурийг тод өнгийн контур эзэлжээ. Инстаграмын алдартай гэх охид бүсгүйчүүд бүгд л тод өнгийн контур сонгож нүдээ будаж, илүү өвөрмөц, сонирхолтой төдийгүй онцгой харагдах болсон байна.

Контур зурах

Зарим бүсгүйчүүд тод өнгийн сонирхолтой контур зурах болсон бол зарим нь контураас татгалзжээ. Илүү натурал төрх тэдний сонголт болсон билээ.

Нарийн хөмсөг

Саяхан л бүсгүйчүүд маань хөмсгөө нарийсгаж засаад өөрийгөө төгс харагдаж байна гэж боддог байсан. Харин цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тус байдал өөрчлөгдөв. Харин ч өтгөн өргөн хөмсөгтэй бүсгүйчүүд одоо илүү алдартай болж байгаа билээ. Хэтэрхий зурж засах гэхээс илүүтэй өөрийн хөмсгөө самнаж, хөнгөн будаж, натурал харагдуулах болсон.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!