Комедиан Б.Идэр-Од: Эдгээр зүйлийг хийснийхээ төлөө хэзээ ч бусдаас уучлалт гуйх шаардлагагүй

Энтрепренер, англи хэлний багш, комедиан Б.Идэр-Одыг танихгүй хүн ховор. Тэрээр байгууллагын утасны систем, хэрэглэгчийн үйлчилгээг автоматжуулах CallPro компанийг хамтран байгуулсан бөгөөд Faro сургалтын төвийн партнер, үг цээжлэх хөтөлбөрийн багшаар ажилладаг.

Мөн үндсэн ажлынхаа хажуугаар UB Comedy Club-д комедиан хийдгийг нь залуучууд сайн мэдэх билээ. Мөн Shark Tank Mongolia нэвтрүүлгийн хөтлөгч гээд түүний хүч үздэг салбар маш олон. Тэрээр өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан хэзээд бусдаас уучлалт гуйх шаардлагагүй зүйлсийг танилцуулжээ. Үүнд:

1. Хайрласныхаа төлөө

2. Үгүй гэж хэлснийхээ төлөө

3. Өөртөө цаг гаргасныхаа төлөө

4. Хортой харилцааг төгсгөснийхөө төлөө

5. Мөрөөдөлдөө үнэнч үлдсэнийхээ төлөө

6. Үнэнийг хэлснийхээ төлөө

7. Үнэт зүйлээ хамгаалсныхаа төлөө гэсэн байна.

Та үүнтэй санал нэг байна уу?

Сонирхуулахад Б.Идэр-Од нийслэлийн 11-р сургууль, АНУ-д Канзасын их сургуулийг агаарын хөлгийн инженер мэргэжлээр дүүргэжээ. Их сургуулиа төгсөөд МИАТ компанид агаарын хөлгийн засвар үйлчилгээний инженерээр 3 жил ажиллаад CallPro компаниа үүсгэн байгуулсан байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!