Дасгал эхлэхээс өмнө хийж болохгүй 5 зүйл

Дасгал хийхээс өмнө хийдэг буруу зуршлууд дасгалын үр нөлөөг үгүй хийх аюултай байдаг. Иймд өнөөдөр та бүхэндээ дасгалын өмнө хийж болохгүй зүйлсийг танилцуулж байна. Одооноос зуршлаа өөрчлөөрэй.

Юм идэлгүй шууд дасгалаа хийх

Хоосон ходоодтойгоор дасгал хийж болохгүй. Дасгалын өмнө ходоодоо цэнэглэхгүй байх нь яг л “бензингүй машин барихтай,” адил. Дасгалаа хийх энерги байхгүй бол калори шатаах чадвар буурдаг. Тэглээ гээд хамаагүй замбараагүй идээд байж болохгүй.

Хэрвээ танд дасгал хийхээс өмнө зөвхөн 5-10 минут байвал, алим, гадил гэх мэт нэг ширхэг жимс идэх хэрэгтэй. Хамгийн чухал нь амархан шингэх нүүрс ус идэх хэрэгтэй, тэгвэл та нозоорохгүй. Эрч хүчээр дүүрэн дасгалаа хийж дуусгахад туслана.

Дасгалын өмнө хэт их ус уудаг

Дасгал эхлэхээс өмнө гэдсээ усаар дүүргэж болохгүй. Хэт их ус уусны дараа дасгал хийхэд толгой эргэх, дотор муухайрах, бөөлжих гэх мэт сөрөг шинж тэмдэг илэрч болзошгүй юм. Тиймээс дасгалаа хийж эхлэхээс өмнө 400-500 гр ус уухад хамгийн тохиромжтой байдаг.

Тохиромжгүй хувцаслалт

Жилийн хамгийн хүйтэн өдөр дасгал хийж байгаа ч гэсэн хэтэрхий зузаалж болохгүй. Ингэснээр та амархан хөлөрч, хувцас норсноор хатгаа авах, салхинд цохиулах гэх мэт эрсдэлтэй учирч болно.

Үүнтэй ижил халуун өдөр дасгал хийлээ гээд нимгэлээд байж болохгүй юм. Биед тухтай, чөлөөтэй агаар нэвтрүүлэх даавуун хувцас сонгож өмсөөрэй.

Бие халаалт хийдэггүй

Хүмүүс шууд л дасгалаа хийчих гээд байдаг талтай. Гэхдээ эхлээд биеэ сайтар халаахгүй бол төрөл бүрийн бэртэл авах эрсдэл өндөр юм. Тиймээс дасгалын өмнө биеэ халааж байгаарай.

Дасгалын өмнө байнга кофе уудаг

Кофеин бол дасгалын өмнөх нэмэлт тэжээлийн хамгийн түгээмэл найрлага юм. Энэ нь таныг эрч хүчээр хангаж, анхаарлаа төвлөрүүлэхэд тусална. Гэхдээ удаан хугацаанд биш. Гэхдээ кофе уусны дараа хоол боловсруулах систем сайжирч, өтгөнг гадагшлуулдаг. Тиймээс та дасгалаа хийх биш ариун цэврийн өрөөнд суусаар таарч ч мэдэх юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!