Хүүхэд байхдаа дургүй байсан ч, том болоод хамгийн ихээр дуртай болсон зүйлс

Хүүхэд насаа эргэн хараад, өнөөгийн амьдралтайгаа харьцуулж үзэхэд ёстой 180 хэм өөрчлөгдсөн байх болно. Үзэл бодол, дуртай дургүй зүйлс гээд л тэр чигтээ бүх зүйлс хувирсан байх аж. Ялангуяа хүүхэд байхдаа хамгийн ихээр дургүй, үзэн яддаг байсан зүйл, одоо таны сайн найз болчихсон байхыг үгүйсгэхгүй. Тэгвэл хамтдаа тэдгээр зүйлстэй танилцацгаая.

Би лав ийм хачин, амтгүй ногоог чинь идэхгүй шүү гэж боддог байсан ч, харин одоо ногооноос л хамаг эрч хүчээ авч байна

9 цагт орондоо орох шийтгэл шиг санагддаг байлаа. Одоо бол өөртөө өгч байгаа бэлэг юм уу даа

Хол замд явахад төө зүгээр суухгүй байж яддагсан. Хэзээ очих гээд л аав ээжээс байн байн асууж төвөг удна. Том болчихсон чинь хол явахыг ном уншиж тайван байж болох боломж гэж боддог болчихсон

Үсчин орно гэхээс айдаг байсан охин, үсчин орж өөрийгөө өөрчлөх өдрөө хүлээж яддаг болсон

Илүү ухаан суугаад, юу идэж байгаадаа анхаардаг болжээ

Үнэндээ хүүхэд байхдаа малгайгаа огт өмсдөггүй байсан. Чих улайчихсан, толгой янгинаад л. Одоо харин ёстой л баглаж аваад гэрээс гардаг

Дүүгээсээ зугтаж, залхаж явсан хүүхэд нас минь. Тэр миний хамгийн сайн найз, түшиг тулгуур гэдгийг хамгийн ихээр мэдэрч байгаа

Хөдөө явна гэдгийг өөрөөр хардаг, ойлгодог болсон

Хүүхэд байхдаа бэлэг авах дуртай байсан бол, одоо өгөх дуртай

Цэцэрлэгт байхад унтах цаг болоход хамгийн дургүй байсансан. Харин одоо бол хэсэгхэн унтах боломж олдвол хэчнээн их баярладаг гээч

Баярын өдрийг хүлээж тэвчээрээ бардаг байсан бол, одоо баярт бэлдэж амжихгүй шахам гүйсээр цагийг хөгжилтэй өнгөрүүлдэг

Гэхдээ өөрчлөгдөлгүй үлдсэн ганц зүйл нь юм индүүдэх одоо ч дургүй хүргэм ажил

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!