Анхны хайртайгаа явалдаад гэр бүлээ сүйрүүлсэн залууд ийм зүйл тохиолджээ

“V” телевизийн бүтээл “X Live” хөтөлбөр нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлүүд болон хувь хүний амьдралдаа гаргасан алдааг бусдад сэрэмжлүүлэг болгох үүднээс тус нэвтрүүлгийг бэлтгэн хүргэдэг. Энэ удаад гэр бүлээс гадуурх харилцаанд ороод гэр бүлээ сүйдэлсэн залуугийн яриаг онцолжээ. Бичлэгийг ЭНД дарж үзээрэй.

Гэрлэлт түүнтэй харьцах цуцлалтын тоо жил ирэх тусам нэмэгдэх боллоо. Монгол Улсын хэмжээнд тухайн тоо баримтаар өдөрт 10 гэр бүл гэрлэлтээ цуцлуулж, 40 хос гэрлэлтээ бүртгүүлдэг. Гэрлэлтээ бүртгүүлж буй нас 20-29 насныхан 72 хувийг эзэлж байна. Цуцлалтын тоо энэ байдлаар үргэлжлэх бол өдөрт гэр бүлээ батлуулж буй 40 хосын 10 нь эрсдэлтэйг тоо баримт сануулж байна.

Гэр бүл цуцлалтын тоо жилээс жилд дунджаар 269-өөр нэмэгдэж байна. Гэр бүл салалтын шалтгааныг маш олон талаас тайлбарладаг. Хэт залуудаа гэрлэх нь салах магадлалтай ч гэж үздэг.

ГЭР БҮЛ САЛАЛТЫН НИЙТЛЭГ ШАЛТГААНУУД

  • Соёлын ялгаа, Харь орны хүнтэй гэрлэсэн, Мөн хоёр өөр гэр бүлийн соёлын мөргөлдөөн.
  • Гэр бүлийн гишүүд хариуцлагаа бүрэн ухамсарлаагүй
  • Гэрлэх хүнээ сайн таньж мэдээгүй
  • Санхүүгийн хомсдол, цалин орлого, амьдралын баталгаа
  • Шилжилт хөдөлгөөн
  • Архидалт, муу зуршил
  • Гэр бүлээс гадуурх харилцаа, Хууралт.
  • Хэрүүл маргаан, Үл ойлголцол.
  • Хүчирхийлэл, Дарамт шахалт

ТАЛ ГЭР БҮЛИЙН НӨЛӨӨЛӨЛ ХҮҮХДЭД

Гэр бүл салалтын сөрөг нөлөөлөл нь хүүхдэд тусдаг нь хамгийн харамсалтай. Тухайлбал салж буй гэр бүлийн хүүхдийн нас сэтгэл зүйн онцлогоос шалтгаалан сөрөг үйл явц ажиглагддаг. Энэ нь бага дунд, ахлах ангийн хүүхдүүд дээр илүү хүндээр тусдаг. Хүүхэд ээж аавынхаа аль нэгийг сонгох болдог, эсвэл дунд нь хаягддаг, мөн гэр бүл салалтын шалтгааныг өөртөөгөө холбон ойлгож гутралд ордог гэх мэт асуудлууд бий.

САЛАЛТААС ҮҮДЭХ ХОХИРОЛ

  • Хүүхдийн эрүүл мэнд, харилцаа зан үйлд өөрчлөлт эмзэглэл үүсэх, хүүхэд өөртөө итгэлгүй байдалтай өсөх,
  • Эдийн засгийн хувьд хүүхэдтэй болон хүүхэдгүй гэр бүлд хөрөнгө хуваах хуваарилах, эзэмших эрх гэх мэт зүйлтэй нүүр тулгардаг энэ нь тухайн салж буй хосууд нэг хэсэгтээ хөрөнгө мөнгөний хуваалтаас болж таагүй харилцаа үүсгэх болдог,
  • Хүүхэд хариуцах эцэг эхийн аль нэг нь хэт их ачааллыг хүлээдэг,
  • Ачаалал стрессээс үүдэлтэйгээр хүүхэдтэй зүй бус харьцах,
  • Өсвөр насны хүүхдүүдийн хувьд салалтаас үүдэлтэйгээр эцэг эхийн голд хаягдаж хараа хяналтгүй буруу зан үйлд автах магадлалтай байдаг,
  • Тогтвортой бэлгийн амьдралгүй болох. Үүнээс үүдэлтэй өвчлөл, тохиолдлын бэлгийн харилцаа гэх мэт хүчин зүйлтэй тулгарах,
  • Гэмт хэрэг гарах магадлалтай. Салагч хосуудын хувьд өс хонзонгийн сэдэл үүсэх магадлалтай,
  • Сэтгэл гутрал, хямралтай нүүр тулгарах гэх мэт.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!