Чихрийн шижинтэй эрдэмтний бэлтгэж уудаг смүти: Цусан дахь сахарын хэмжээ бууруулж, жингээ хасахад тусална

Чихрийн шижин гэдэг нь нойр булчирхай хангалттай хэмжээний инсулин боловсруулж чадахгүй, эсвэл боловсорсон инсулин нь бие эсүүдэд нөлөөлж чадахгүй болсон үед үүсдэг бодисын солилцооны бүлэг өвчин юм.

Инсулин нь нойр булчирхайнаас ялгардаг даавар бөгөөд бие махбодид хэрэгтэй энергийн эх үүсвэр болох глюкозыг бидний бие рүү гол зөөх чухал үүргийг гүйцэтгэдэг. Xэрэв инсулин даавар байхгүй бол цусан дахь сахарын хэмжээ ихэсч, цаашид удаан үргэлжилбэл биеийн бусад эд эрхтэнд сөргөөр нөлөөлнө.

Чихрийн шижингийн үед илрэх шинж тэмдгүүд:

  • Ам ихээр цангах
  • Ойрхон шээх
  • Маш их өлсөх, гол харлах
  • Амархан ядрах, сульдах
  • Шалтгаангүй турах
  • Хараа муудах
  • Шарх удаан эдгэх
  • Гар, хөлийн үзүүр хэсэг бадайрах, юм мэдрэхгүй байх

Тэгвэл энэ өвчний үед авах хамгийн чухал арга хэмжээ бол эрүүл хооллолт юм. Хоолоо хянаж, дасгал хөдөлгөөн тогтмол хийснээр тус аюулт өвчнөөс ангижирч чадна. Тиймээс та бүхэндээ чихрийн шижингээр өвдөж, олон жилийн турш хоолоо зохицуулж ирсэн нэгэн эрдэмтэний гаргаж ирсэн смүтиний жорыг хуваалцахаар бэлтгэлээ. Тэрээр ямар төрлийн жимс, ногоонууд цусан дахь сахарын хэмжээг бууруулж болохыг тун сайн мэдэх тул, эднийг зөв тохируулж смүти болгож бэлтгэж өдөр тутамдаа ууснаар, сахараа хянаж, жингээ хасах боломжтой гэж үзжээ. Түүний жор хүмүүст ихээр таалагдаж, эмч нар хүртэл өвчтөндөө зөвлөх болсон байна. Хамтдаа тус жорыг мэдэж авцгаая.

Орц:

  • Гадил – 2 ширхэг
  • Алим – 2 ширхэг
  • Ягаан байцаа (хэрчсэн) – нэг атга
  • Киви – 5 ширхэг
  • Зөгийн бал – 2 халбага
  • Ус – 500 гр

Кивигээ хальсалж, алимаа хэрчээд, бусад орцын хамт блендэрт хийж эргүүлнэ. Ингээд таны уух эрүүл смүти бэлэн болж байгаа юм.

Та өглөө бүр үүнийг бэлтгэж, өлөн дээрээ уугаарай. Мөн оройн хоолныхоо оронд үүнийг ууна. Ямар ч завсаргүй 25 өдөр уугаад, та цусан дахь сахарын хэмжээгээ хянаад үзээрэй. Гайхалтай үр дүн гарах болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!