Аль эртнээс нэгнээ мэддэг байсан ч олон жилийн дараа үерхэж эхэлсэн 14 алдартай одууд

Таны заяаны хань яг одоо хажууд тань ч байж мэдэх юм. Анзаарахгүй явсаар хамт байж болох хором мөч бүрээ алдсаар байж болзошгүй. Өнөөдөр та бүхэндээ бие биенээ эртнээс мэддэг байсан бөгөөд эцэс сүүлд нь хайр дурлалд автаж, гэр бүл болсон алдартнуудыг танилцуулахаар бэлтгэлээ.

Жастин Бибер болон Хейли Болдуин

Алдарт дуучин Жастин Бибер болон загвар өмсөгч Хейли Болдуин нар нь 2016 оноос болзож эхлэн, хэдхэн хоногийн өмнө хуримаа хийсэн. Харин тэд 2009 онд анх танилцаж, нэгнээ мэддэг болсон төдийгүй тухайн үедээ хэн хэн нь заяаны хосууд гэдгээ мэдэлгүй өнгөрсөн гэдэг. Хейли “The Today Show” шоуны үеэр тухайн үед охидын шүтээн болж байсан Жастинтай танилцах боломж олдож, зургаа авахуулж байсан нь энэ юм.

Кортни Б.Вэнс болон Анжела Бассетт

Тэд 80-аад онд Йелийн драмын сургуулийн хамтрагчид байсан бөгөөд тухайн үед Кортни найз охинтой байсан учраас ямар нэгэн харилцаа, хайрын гал асч амжаагүй байна. Харин сүүлд 90-ээд оны үед олон жилийн турш холбоотой байсан найзуудын харилцаа гүнзгийрч, хайр дурлалын холбоотой болсон юм.

Мила Кунис болон Эштон Катчер

Хосуудын харилцааны хамгийн романтик зүйл бол Мила Кунис дэлгэцээр хамгийн анх үнсэлцсэн хамтран тоглогчтойгоо амьдралаа холбосон явдал юм. Тэд 1998 онд “That ‘70s Show” инээдмийн цувралд хамтран тоглохдоо танилцаж байсан бол, 2012 оноос тэдний танилын холбоо хайрын гал болон дүрэлзэн ассан юм.

Ози Осбөрн болон Шерон Осбөрн

Шероны аав нь “Black Sabbath” гэх хамтлагийн менежерээр ажилладаг байсан бол, тус хамтлагийн дуучин нь Ози байв. 1970 онд Шерон 18 настайдаа аавынхаа ачаар анх Озитой танилцаж бaйв. 1978 онд Ози хамтлагаасаа гарах үед Шерон түүний менежерээр ажиллах болсон байна. Ози хуучин эхнэрээсээ салсны дараа Ози, Шерон нарын ажил хэргийн харилцаа нь эцэстээ хайр болон хувирч, шинэхэн хосууд мэндэлсэн билээ.

Шоун Мендес болон Камила Кабелло

Шоун, Камилла нар 2014 онд Остин Махонегийн аялан тоглолтын үеэр танилцаж байсан. Тэр цагаас хойш дуучид маш дотно найзууд болж, нөхөрлөлийнхөө тухай сошиалд хуваалцаж эхэлсэн билээ. Тэдний энэхүү дотно харилцаа үерхлийн цуу яриа дэгдээж байсан ч, тухайн үед тэд тус тусдаа өөр хүмүүстэй болздог байсан учир тэгсгээд өндөрлөсөн. Харин 2019 оны 7-р сард Шоун болон Камила нар Сан Францискогийн нэгэн кафед үнсэлцэж байгаа зураг нь тарж, тэд ч өөрсдийн харилцаагаа ил болгосон аж.

Дэвид Фостер болон Катарин МакФай

Дэвид Фостер, Катарин МакФи нар анх 2006 онд “Америкийн Idol” шоуны үеэр танилцаж, тухайн үед Катарин нь Фостерийн бичсэн дууг дуулж байв. Тун удалгүй Катарин нь гэрлэж, Фостер түүний хуриманд тусгай зочин болж очиж байсан гэдэг. Харин Катарины гэрлэлт 2014 онд дууссан бөгөөд 2017 онд 11 жилийн нөхөрлөлийн дараа Дэвид Фостер, Катарин нар үерхэж эхэлсэн юм.

Ким Кардашян болон Канье Уэст

Алдартай хосууд анх 2002 онд танилцаж байсан бөгөөд Канье нь Кимийн найз залуугийн найзтай бичлэг хийлгэх шалтгаанаар уулзаж, тэнд Ким байж таарсан аж. Тухайн үед одууд аль аль нь өөр хүмүүстэй үерхэж байсан учир нүүр нүүрээ хараад л өнгөрсөн гэдэг. Харин 2009 онд Канье нь Кимийн тухай дуундаа хүртэл оруулсан нь тэднийг үерхэж байна гэх цуурхал тарсан ч, 2012 онд л тэд болзож байгаагаа хүлээн зөвшөөрсөн юм. 2014 онд хосууд Италид хуримаа хийсэн билээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!