Цусан дахь холестрины хэмжээг бууруулж, даралт тогтворжуулах ундаа

Манай Монголчуудын дунд цусны даралт өндөртэй болон холестрины хэмжээ ихтэй хүмүүс маш их байдаг. Үүнээс үүдэж, зүрх судасны өвчнөөр өвчилж, том асуудал үүсч мэднэ. Тиймээс эдгээрийг тоолгүй өнгөрч огт болохгүй бөгөөд заавал эмчлэх хэрэгтэй. Харин эмчилгээ гэхээр л эмнэлэг, эмч гэж гүйхээс өмнө эхлээд байгалийн эрүүл аргаар өөртөө анхаарал тавиарай. Өнөөдөр та бүхэндээ цусан дахь холестрины хэмжээг бууруулж, даралтыг тогтворжуулах амттай ундааг танилцуулахаар бэлтгээд байна.

Орц:

  • Нимбэгний шүүс – 1 халбага
  • Сармис – 1 хумс
  • Алимны цуу – 1 халбага
  • Зөгийн бал – 1 цайны халбага
  • Цагаан гаа – 2 см

Сармисаа үрж жижиглэнэ. Цагаан гаагаа ч мөн хальсалж жижиглээрэй. Ингээд бүх орцоо хамтад нь блендэрт хийж, эргүүлнэ. Бэлэн болсон шүүсээ цэвэрхэн шилэн саванд хийж, хөргөгчинд 5 хоног хадгалаарай.

Үүнээсээ өдөрт 3 удаа нэг халбагыг ууна. Ингэж 7 хоноход л үр дүнгээ үзүүлж, таны даралтыг тогтворжуулахын зэрэгцээ холестрины хэмжээг бууруулах юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!