Судасны хана цэвэрлэж, цус цэвэршүүлж, зүрхний шигдээсээс сэргийлэхэд туслах Хятадын уламжлалт жор

Ардын, уламжлалт эмчилгээ нь хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй бөгөөд эрүүл аргаар биеэ хамгаалж, өвчнөөс салахад тусалдаг. Ялангуяа байгалийн гаралтай цэвэр жимс, ногоо хэрэглэж, биеэ эрүүлжүүлэх нь сүүлийн үед маш түгээмэл болж байгаа. Өнөөдөр та бүхэндээ цус цэвэршүүлж, зүрхний шигдээс, цус харвалт зэргээс сэргийлэх, зүрх судасны үйл ажиллагааг сайжруулах Хятадын уламжлалт аргыг зааж өгөхөөр бэлтгэлээ. Та тэмдэглэж аваад, хэрэглээд үзээрэй.

Орц:

  • Сармис – 24 хумс
  • Нимбэг – 2 ширхэг
  • Ус – 700 мл

Сармисаа хальсалж цэвэрлээд, жижиглэж хэрчинэ. Нимбэгээ угаагаад усанд хийж орхих бөгөөд дээр нь чимх хүнсний сода хийгээд 1 цаг байлгаарай. Товлосон цаг болоход нимбэгээ том том хэмжээтэй хэрчиж бэлтгэнэ.

700 мл усаа саванд хийж буцалгаад, дотор нь нимбэг болон сармисаа хийнэ. Зөөлөн гал дээр 15 минут буцалгана. Ингээд гал дээрээс гаргаж тавиад хөргөөрэй. Хөрсөн бэлдмэлээ хөргөгчинд хийж хонуулаад, өглөө нь шүүж шүүсийг нь цэвэрхэн саванд хийж авна.

Хэрхэн хэрэглэх вэ?

Өдөрт 3 удаа, хоолноос өмнө 50 мл хэмжээгээр ууна. Өдөр тутамдаа ууж хэрэглэснээр, зүрхээ эрүүл байлгаж, айх аюулгүй урт удаан, эрүүл саруул амьдарч чадах юм. Мөн энэ нь судасны хана цэвэрлэж, холестрины түвшинг бууруулж, цусыг цэвэршүүлэх давхар үйлчилгээтэй билээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!