Алдартай хүүхэлдэйн кинонуудад олон жил чимээгүйхэн нуугдаж ирсэн зүйлс

Хүүхэд нас руу хүргэж өгдөг гал тэрэг хэрвээ байдаг бол гээд л бид дуулдаг шүү дээ. Тэгвэл тэр галт тэрэг нь Диснейн хүүхэлдэйн кинонууд байж чадна. Үзэх төдийд л хамаг хүүхэд насны дурсамж сэдэрч, баяр хөөр, аз жаргалаар сэтгэл дүүрнэ. Харин хэдэн удаа үзсэн ч, хайж олж хараагүй өнгөрсөн олон сонирхолтой зүйлс одоо ч кинонуудад нуугдсаар байна. Тэдгээрийг хамтдаа нээж илрүүлэх үү?

“Zootopia” дээрх Богогийн нүдний шил

Цагдаагийн ахлагч Бого мэдэгдэл уншихдаа харааны шил зүүж байгааг та анзаарсан уу? Энэ нь тэгвэл зүгээр нэг тохиолдол биш аж. Үнэн хэрэгтээ бодит амьдрал дээр буфало үхэр нь хараа муутай бөгөөд үүнийг нь хүүхэлдэйн кинонд ийнхүү гаргаж өгсөн байна.

Шрекийн гуравдугаар анги дээр гардаг бяцхан улаан малгайт

Улаан малгайт гэхээр хүн бүр сайнаар боддог. Гэвч Шрекийн гуравдугаар анги дээр улаан малгайт хорон санаатнуудтай хамт сууж байх бөгөөд энэ нь түүнийг эсрэг дүрээр гарч ирсэн болохыг илэрхийлнэ. Тэгвэл яагаад улаан малгайт эсрэг болсныг тайлбарлах хоёр шалтгаан бий. Эхнийх нь улаан малгайтын дайсан болох чоно Шрекийн талд орсон. Дараагийн шалтгаан нь Шрекийн хоёрдугаар анги дээр улаан малгайт Шрекийн хаалгыг тогшиход тэрээр ууртай гарч ирээд түүнийг айлгачихдаг хэсэг гардаг. Үүнд өш санасан улаан малгайт ийн эсрэг дүр болсон байж болох юм.

Соривтын хумс үргэлж ил гарсан байдалтай байх бөгөөд энэ нь түүнийг хэзээд тулалдахад бэлэн байдаг болохыг харуулна

Арслангийн бас нэгэн онцлог чанар бол түүний сарвуу. Сарвуу нь маш хурц хумстай боловч ихэнх тохиолдолд буюу ан хийхээс бусад үед нуугдсан байдалтай байдаг. Харин Араатны хаан арслан кинон дээр Соривт ямагт хумсаа ил гаргасан байх бөгөөд энэ нь түүний хорон санаа, аймшиггүйг илэрхийлэх аж.

“Leroy & Stitch” дэх Тимон болон Пумба

Киноны төсгөлийн хэсэг дэх тулаанд хэн явж байгааг хараач. Араатны хаан арслангийн дүрүүд болох Тимон Пумба нар ч тэдэнд туслахаар иржээ.

“Monsters, Inc”-ийн кафе.

Monsters, Inc-д Салли, Майк нар “Hidden City Café”-гийн хажуугаар өнгөрч байгаа нь харагддаг. Гэхдээ энэ нь энгийн нэг кафе биш бөгөөд бодит амьдрал дээр байдаг. 1994 онд Pixar-ийн хэд хэдэн алдартай захирлууд тэнд очиж, “A Bug’s Life”, “Monsters, Inc”, “Finding Nemo”, болон “WALL · E”-ийн санаануудыг хэлэлцсэн байдаг.

Муланы нүд

Киноны эхэнд Мулан урт сормуустай байдаг (хүүхэлдэйн киноны эмэгтэй дүр төрхийг харуулах нийтлэг техник). Түүнийг эр хүн болж жүжиглэж байх үед түүний урт сормуус алга болдог, гэхдээ буцаад эмэгтэй хүн болох өнөөх сормуус нь эргээд гараад ирдэг.

“Corpse Bride”-ийн төгөлдөр хуур

Тус кинон дээр гарах төгөлдөр хуурын хэсэгт, төгөлдөр хуурын нэр нь “Харрихаузен” хэмээсэн байдаг. Энэ нь алдарт уран бүтээлч Рэй Гаррихаузенд хүндэтгэл үзүүлсэн явдал аж.

Monsters, Inc дээрх тоонууд

Monsters, Inc. (2001) -д сургалтын симуляцийн төгсгөлд хяналтын самбар дээр 510: 732: 3000 гэсэн тоо харагдах бөгөөд энэ нь тухайн үеийн Pixar Animation Studios-ийн гол утасны дугаар байв.

Алладины бирд баруунаас зүүн тийш бичдэг

Алладин хүүхэлдэйн киног “Мянга нэгэн шөнийн үлгэр”-ээс санаа аван бүтээсэн байдаг. Тус үлгэр нь Исламын алтан үед Араб хэл дээр эмхэтгэсэн Ойрхи Дорнодын ардын үлгэрүүдийн цуглуулга юм. Тиймдээ ч кино бүтээгчид Араб хэл соёлыг Алладин дээр тусган харуулсан бөгөөд үүнийг та Бирд Алладины хүслийг бичиж буйгаас анзаарч болно. Тэрээр Араб болон бусад Ойрхи Дорнодын хэл бичгийн адил баруунаас зүүн чиглэлд бичиж, тус улсуудын соёлыг багахан хэсэгт болов харуулж, хүндэтгэл үзүүлдэг.

Анастасия дахь доголон хүү

Anastasia (1997) киноны “Once upon a December” үзэгдлийн үеэр гэр бүлийнхний хамтаар нэгэн доголон хүү алхаж байгаа нь харагддаг. Тэр бол бодит амьдрал дээр сэнтийн залуу өв залгамжлагч Алексей (тэр нь Анастасиягийн дүү байсан) бөгөөд гемофили өвчтэй төрж, доголж алхдаг байсан аж. Үүнийг нь хэт тодоор биш ч, хүмүүст анзаарагдахуйц гаргаж өгснийг сүүлд үзэгчид анзаарсан байдаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!