Аппрентис Монгол шоу нэвтрүүлгийн ялагч Ц.Бархас шоуны турш 2 хүүхдийнхээ зургийг энгэрээсээ огт салгаагүй

Аппрентис Монголд шоу нэвтрүүлэг үзэгчдийг долоо хоног бүр дэлгэцийн урд уяж байсан цаг саяхан. Шоуны турш ижил төвшний мэргэшсэн удирдагч болох мөрөөдөл тээсэн 14 залуус өрсөлдөн, 10 даалгавар биелүүлсний эцэст Ц.Бархас ялагч болсон билээ. Сурагч байхдаа үзсэн СЕО Global реалити нэвтрүүлэг нь түүнд огт мартагддаггүй гэнэ. Мэргэшсэн CEO болохыг зорьж яваа Ц.Бархас тус шоу мөрөөдлийг нь биелүүлэх юм шиг санагдаж оролцжээ.

Түүний хувьд шоуны турш хүүхдүүдийнхээ зургийг өөрөөсөө огт салгаагүй гэнэ. Энгэртээ ихэд нандигнаж даалгаварт гарахаасаа өмнө хоёр хүүхдийнхээ зургийг заавал үнсдэг байж. Сайн харж аваад энгэрийн халаасандаа хийж явсаар нэг л мэдэхэд 40 хоног өнгөрч олон ширүүн даалгаврын ард гарсан байсан гэнэ шүү.

Ц.Бархасыг шоунд оролцохоор гэрээсээ гарахад нь түүний хань төрөөд хоёрхон сар болох гэж байжээ. Гэсэн ч түүний хүсэл мөрөөдөл, зорилгыг нь хүндэтгээд хань Б.Солонго нь орох хүсэлтийг нь зөвшөөрсөн байна.

Түүний амжилтын нууц нь түүний халамжит гэргий болон 2 хөөрхөн хүүхэд нь гэнэ шүү. Түүний цаашдын ажил, амьдралд хамгийн сайн сайхныг хүсье.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!