Хүмүүс очихыг хатуу хориглосон сонирхол төрүүлэм 5 газар

Газар бүр өөр өөрийн гэх өнгө төрхтэй төдийгүй түүхтэй. Зарим нь бахархам сайхан, зарим нь хайлж уярам байх бол, зарим газрын түүх нуруугаар хүйт даалгам байх нь бий. Өнөөдөр та бүхэндээ онцгойлон хүн очихыг хориглосон 5 газрыг танилцуулж байна.

Виржиниа мужийн “Mount Weather” яаралтай үйл ажиллагааны төв

Mount Weather бол АНУ-ын засгийн газрын нууц газар юм. FEMA үйл ажиллагааны төв нь уул доор нуугдсан бөгөөд сүйрэл, онцгой байдлын үед улс орныг эндээс удирддаг. Төрөл бүрийн гэнэтийн аюул, шийдвэрлэх шаардлагатай том хэмжээний асуудал зэргийг энд ажилладаг хүмүүс хянаж, өөрсдийн хараан дор байлгаж, эцсийн шийдвэрийг гаргадаг байна. Тус газар руу энгийн хүмүүс ойртохыг хатуу хориглодог бөгөөд маш чанга хамгаалалтын дор үйл ажиллагаагаа явуулдаг.

Норвегийн “Svalbard Global Seed Vault” – Сүйрлийн үед ашиглах агуулах

Норвегийн Шпицберген арлын уулын хажуугаар 120 метрийн гүнд хонгилыг барьж, дотор нь -18 ° С тогтмол температурыг хадгалж байдаг. Агаарын чийгшил хамгийн бага байх бөгөөд хонгилын бичил цаг уурыг автоматжуулсан системээр зохицуулдаг. Байгаль ертөнцийг сэргээх, хүн төрөлхтний сүүлчийн найдвар гэж хэлж болно. Энд бүх улс орны газар тариалангын үр, үндсийг хадгалж байдаг бөгөөд аюулаас сэргийлж, ямар ч хүнийг оруулахгүй гэх дүрмийг гаргасан байдаг.

Vale do Javari Reservation, Бразил – Уугуул омгийг хамгаалахын тулд тусгаарласан газар

Уугуул овог аймгууд олон зууны турш Амазоны ширэнгэн ойд нутаглаж ирсэн. Агаараас авсан гэрэл зургууд нь тус газар нутаг гадаад ертөнцөд хөндөгдөөгүй, онгон дагшин хэвээр байгааг баталдаг. Vale do Javari Reservation-д гадаад ертөнцийн талаар ямар ч мэдлэг, туршлагагүй, амьдралын хэв маяг нь хөдөө аж ахуйг тойрсон 14 овог байдаг. Судлаачид тэндээс нэмж найман тосгон олж нээсэн бөгөөд уугуул иргэдийн нийт хүн ам 2000 орчим хүн байж магадгүй гэж тооцоолжээ. Тэдний аюулгүй байдал, амьдралын хэв маягийг хадгалах үүднээс эрх баригчид хүмүүсийг Амазоны ширэнгэн ойд 77000 хавтгай дөрвөлжин км газар руу нэвтрэхийг хориглосон.

Клуб 33, Нью Орлеан – Бүх гадныханд хаалттай байдаг нууц нийгэм

1967 онд Уолт Дисней нь алдартай хөрөнгө оруулагчид, нийгмийн нэрт зүтгэлтнүүд, улс төрчдийг нэг дээвэр дор цуглуулдаг клуб байгуулжээ. Таныг “Клуб 33” -т зочлохыг хэзээ ч урихгүй бөгөөд түүний нууцлаг хаалганы хажуугаар өнгөрөх хэн ч түүний нэрний талаар ямар ч сэжүүр олохгүй. Үүнд орохыг хүсч буй хүмүүсийн хувьд та 14 жил хүлээгээд 10,450 доллар (хувь хүмүүст) эсвэл 27,500 доллар (компаниудад) төлбөл клубт зочлох боломжтой. Нэмж дурдахад жил бүр клубын хувь хүмүүс болон корпорацийн гишүүд 3275 доллар болон 6100 доллар төлж гишүүнчлэлээ хадгалж үлддэг.

Эс Ведра хэмээх соронзон арал – Хүмүүсийг урьдчилан тааварлашгүй эрчим хүчний нөлөөллөөс хамгаалах үүднээс очихыг хориглосон

Хадаар бүрхэгдсэн Эс Ведра арал нь Испанийн эрэг орчмын Балеарын арлуудын нэг бөгөөд дэлхий дээрх геомагнетийн хүч чадлаараа гурав дугаарт (эхний ба хоёрдугаарт Бермудын гурвалжин ба хойд туйл) ордог гэдэг. Гэсэн хэдий ч арал нь галт уулын чулуулгаас бүрдсэн металлын ордгүй. Нууцлаг Эс Ведра нь алга болсон хүмүүсийн домог, аймшигтай түүхээр бичигдсэн. Испанийн засгийн газар энэ арлыг байгалийн нөөц газар хэмээн зарлаж, хүмүүс очихыг хоригложээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!