Ижил хувцсаар гангарсан эсрэг хүйсийн алдартнууд

Хувцас хүйсгүй гэдэг. Харин үүнийг баталж, хүмүүст ойлгуулахын тулд алдартнууд улаан хивсний ёслолд оролцохдоо хүйс харгалзахгүй хувцас өмсөж ирдэг болсон билээ. Эрчүүд нь торгон цамц, даашинз өмсөж, эмэгтэйчүүд нь хослол өмсөх нь бий. Тэгвэл энэ удаад ижилхэн хувцас өмсөж ирсэн эсрэг хүйсийн алдартнуудыг танилцуулж байна.

Зендаяа, Тимотэе Чаламет нарын өмссөн ягаан өнгийн хослол. Цамц нь хүртэл адилхан ягаан байх аж.

Зендаяа, Майкл Б.Жордан нарын өмссөн саарал хослол. Хэнд нь илүү сайхан зохиж байна?

Жамела Жамил, Жонатан Ван Несс нарын гоёсон мөргүй ягаан даашинз

Жейми Ли Куртис, Тимотэ Чаламет нарын өмссөн улаан хослол

Леди Гага, Харри Стайлз нар ялгаатай ягаан өнгийн ороолт бүхий шар хүрэм өмссөн байв. Леди Гага сэтгүүлийн зураг авалтад зориулж энэхүү хувцасыг өмссөн бол Харри Стайлз арга хэмжээнд оролцохдоо сонгож өмсчээ

Женнифер Лоуренс, Билли Портер нар улаан хивсний ёслолд дөрвөлжин энгэртэй даашинз сонгож өмсөв. Женниферийн даашинз хар өнгөтэй бол, Биллигийнх усан цэнхэр.

Давина Макколл, Жонатан Ван Несс нар нэвт гэрэлтдэг захтай цамцыг хүрэмтэй хослуулж өмсчээ

Кортни Кокс болон Харри Стайлс нарын ижил загварын торон хар цамц

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!