Үргэлж хөлөө ачиж сууснаар таны биед юу тохиолдох вэ?

Та яаж суудаг вэ? Хэрэв тухтай байх гээд л өөрийн мэдэлгүй хөлөө ачаад суучихдаг бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Учир нь байнга хөлөө ачиж суух нь таны эрүүл мэндэд ямар аюултай болохыг өнөөдрийн мэдээллээр дамжуулан хүргэж байна.

Мэдрэлийн саажилтыг өдөөж болзошгүй

Хөлөө ачиж удаан суух нь мэдрэлийн саажилт хэмээх өвчин үүсгэж болзошгүй юм. Тус өвчний үед та хөлөө өргөх чадваргүй болж, булчин чангарах, цаашлаад перонал мэдрэлээ гэмтээх аюултай.

Цусны даралт ихсэхэд хүргэнэ

2010 онд нэгэн судалгаагаар хөлөө ачиж удаан суусны улмаас цусны даралт ихсэхэд хүргэдэг хэмээн дүгнэсэн төдийгүй хүмүүсийг тус байрлалаар суухаас аль болох татгалзахыг зөвлөсөн юм.

Цусны даралт ихсэх шалтгаан нь юунд оршиж байна вэ гэвэл – хөл дээрээ хөлөө тавихад судас боогдож зүрхэнд их хэмжээний цус шахагдана, энэ нь цусны даралт хэлбэлзэхэд хүргэдэг ажээ. Бас нэгэн боломжит тайлбар бол хөлийн булчингийн буруу байрлал юм

Нурууны гажиг үүснэ

Хөлөө ачиж суухаас татгалзах бас нэгэн шалтгаан бол нурууны гажиг аж. Хөлөө ачиж суусан тохиолдолд нуруу, өвчүүний ясанд учрах даралт жигд бус, тэнцвэргүй болсноор нурууны өвчтэй болох суурь тавигддаг байна. Мөн хөлийн булчингийн цусны эргэлтийг хааж саатуулснаас болж хөл бадайран, венийн судасны үрэвсэл, цусны бөглөрөл, түгжрэл үүсэх аюултай ажээ.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!