40 настай мөртлөө залуу охид шиг харагддаг эмэгтэйчүүд байхад зарим нь яагаад хөгшин харагддаг вэ?

Одоогоос 100 жилийн өмнө 40 нас хүрсэн эмэгтэйчүүдийг бараг л эмээ мэт үздэг байв. Учир нь тухайн үед эмэгтэйчүүд амьдралд эрт орж, 40 нас хүрэхэд хэзээний ач зээгээ тойруулчихсан, дээрээс нь царай төрх нь овор дарсан байдаг байв. Тэгвэл өнөө үед энэ бүхэн өөрчлөгдөөд байна. 40 настай эмэгтэйчүүд 20 настай охидоос ялгагдах зүйлгүй, залуухан харагддаг болчихсон. Энэ нь тэдний өөрсдөдөө анхаарал сайн хандуулж байгаагийн ач тус юм. Тэгвэл чухам юу тэднийг залуухан харагдахад тусалж байгааг олж мэдэцгээе.

Амьдралын зөв хэвшил

Хэрвээ та эрүүл амьдралын дүрмийг баримталж чаддаг бол үүрдийн залуу бас үзэсгэлэнтэй харагдаж чадна.

  • Хоол хүнс дэх илчлэгийн хэмжээг багасгаж, шаардлагатай витамин, эрдэс бодисыг биедээ хуримтлуулна.
  • Согтууруулах ундаа, тамхинаас татгалзана.
  • Нарнаас арьсаа хамгаалж, үргэлж нарны тос хэрэглэнэ.
  • Сайн унтаж, сэтгэл санаагаа тайван байлгана.
  • Стресс бухимдлаа хол байж, өөрийгөө хар бараан зүйлсээс тусгаарлана.

Үс засалт

40 гараад л үсчин орж, үсээ халимаг болгох ёстой гэж чухам хэн хэлсэн юм бэ? Хэрэв та анзаарч харвал, 40 гарсан эмэгтэйчүүд бүгд үсээ богиносгодог. Чухам ямар шалтгаанаар гэдгийг мэдэхгүй ч, энэ нь тэднийг овортой харагдуулдаг. Тиймээс үсээ засуулахдаа маш болгоомжтой бас бодолтой байх хэрэгтэй. Энэ л таныг үзэсгэлэнтэй, залуу харагдахад тусална.

  • Үсээ тайруулж, багасгах гэж яарахын оронд эмчилгээ хийлгэж, илүү ургуулах, өтгөрүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй.
  • Үснийхээ өнгийг өөрчил. Тас хар өнгийн үс нь нүүрний үрчлээс, өө сэвийг илүү тодруулж харагдуулах талтай. Тиймээс үснийхээ өнгийг бага зэрэг цайруулаад үзээрэй.
  • Нас ахих тусам бидний гадаад төрх өөрчлөгддөг тул, үүнийг дагаад үснийхээ стайлыг ч мөн өөрчлөх хэрэгтэй.

Жингээ хасах

Жин нэмэх тусам та хөгшин, овортой харагдаж эхэлнэ. Илүүдэл жинтэй хүмүүс туранхай хүмүүсээс дунджаар 8 насаар хөгшин харагддаг гэх судалгаа хүртэл бий. Тиймээс залуухан харагдахын тулд таны хийх ёстой хамгийн эхний зүйл бол жингээ хасах юм.

Өнөөдрөөс эхлэн, дасгал хөдөлгөөн идэвхитэй хийж, хоолны зуршлаа өөрчлөөрэй. Та хичээж чадвал ямар ч үр дүнд хүрч болно.

Хөмсөгний засалт

Хөмсөг нь нүүрний бүтэцийг тодорхойлж, хэрхэн харагдахыг тодорхойлж чадах хамгийн чухал зүйл. Хөмсөг нарийн байх тусмаа овортой харагдуулах талтай. Тиймээс хөмсгөндөө илүү их анхаарал хандуулж, өтгөн, өргөн болгоод үзээрэй.

Нүүр будалт

40 гарсан эмэгтэйчүүд нүүрээ будах тал дээр байр суурь нь өөрчлөгдөж, будгаа багасгадаг. Энэ нь тийм ч буруу зүйл биш. Гэхдээ та нүүрний будгаар өө сэвээ дарж, үрчлээсээ дарж, илүү гэрэлтсэн, залуухан харагдаж болно.

Тиймээс арьс арчилгаандаа илүү их анхаарал хандуулж, чийгшэл сайн өгөх хэрэгтэй. Мөн үрчлээний эсрэг бүтээгдэхүүн хэрэглэж, нүүр будалтаа ч мөн цэвэрхэн атлаа, гэрэлтсэн байхаар будаарай.

Яриа

Дөнгөж 40 гарч байгаа боловч, хэзээний эмээ шиг ярьдаг хүмүүс байдаг. Энэ нь таны гадаад төрх залуу харагддаг байлаа ч, бусдад хөгшин сэтгэгдэл төрүүлнэ. Тиймээс сэтгэлгээгээ ч мөн залуу болгох хэрэгтэй. Ядаж л үгээ цэгнэж байгаарай.

  • Миний үед ийм байгаагүй
  • Одооны залуус гэж үнэхээр бүдүүлэг
  • Энэ дуу хөгжим нь гэж чихэнд наалдахгүй юм
  • 90-ээд онд цаг сайхан байжээ

Энэ мэтийн үгсийг үгийн сангаасаа гаргаж хаяарай.

Дааврын өөрчлөлт

Эмэгтэй хүний биеийн хамгийн чухал даавар болох эстроген нь нас ахих тусам багасч, үйлдвэрлэл нь буурдаг. Энэ нь арьсны уян хатан чанар зэргийг хариуцдаг учир хэмжээг нь нэмэгдүүлж байх нь чухал. Эс бөгөөс хөгшрөлт таны биед хурдан явагдана.

Эстроген дааврын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд шар буурцагны дүфү, маалингын үр, цэцэгт байцаа илүү их идээрэй.

Төрсөн газар

Генетикчдийн үзэж байгаагаар Латин Америкчууд: Мексикчүүд, Испаничууд, Гаитичууд нь үеийнхнээсээ хамаагүй залуухан харагддаг аж. Энэ нь тус улс орны уур амьсгал болон өдөр тутмын амьдрал, ёс заншил зэрэгтэй холбоотой.

Эрдэмтэд үрчлээ, хөгшрөлт гэх мэт хөгшрөлтийн шинж тэмдгүүд нь бараан, зузаан арьс дээр бага ажиглагддаг гэж мэдэгджээ. Үүнээс гадна Ази, Африк, Латин Америкийн үндэстэй хүмүүс илүү зузаан арьстай байдаг тул нүүрний арьс нь унждаггүй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!