Жүжигчин Алдармаагийн болчимгүй үйлдэл олны дургүйцлийг хүргэв

Монголын хошин урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог жүжигчин Ц.Алдармаа сүүлийн үед уран бүтээлийн олз омог чамгүй их байгаа. Тэрээр хамгийн сүүлд өөрийн амьдралаас сэдэвлэсэн “Эхиймаа” хэмээх уран бүтээлд өөрөө тоглосон нь олноос сайн муу олон шүүмжлэл авсан.

Тэгвэл түүний оролцсон нэгэн нэвтрүүлэг олныг дургүйцлийг багагүй хүргээд байна. Буруу хувцаслаж буруу соёлын түгээнэ гэдэг бол олны танил хүний хувьд байж болзошгүй алдаа.

Тэрээр эфирт нөмгөн дээлтэй гарсан бөгөөд жүжигчин Ц.Алдармааг сошиалаар маш их шүүмжлэв.

Түүнд эфирийн соёл байтугай эмэгтэй хүнээ ойлгох ч нинжин сэтгэл алга хэмээн олон нийт дургүйцлээ илэрхийлжээ.

Угтаа Эмэгтэй хүн нөмгөн явах нь ад зэтгэрийн гүйдэлтэй учирсных гэж ярьдаг. Тиймээс хормойгоор чинь дамжин мөрөн дээр чинь заларсан сүгийг хөөх хэрэгтэй ч гэлцдэг.

Эсвэл бас нэгэн маркетингийн ажил байсан уу?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!