Хэрэв та зөв хувцаслаж чадвал хамаагүй өндөр харагдаж чадна. Өсгийтэй гутал ч өмсөх шаардлагагүй

Хэрэв та зөв хувцаслаж чадвал хамаагүй өндөр харагдаж чадна. Өсгийтэй гутал ч өмсөх шаардлагагүй

Өндөр харагдахын тулд заавал өндөр өсгийтэй гутал өмсөх шаардлагатай гэж үү? Тэгвэл өндөр өсгийтэй гутал өмсөж чаддаггүй эсвэл дургүй бол яах хэрэгтэй вэ? Энэ бүгдийн хариулт болгож, та бүхэндээ өсгийтэй гутал өмсөөгүй ч, өндөр харагдаж болох аргыг зааж өгөхөөр бэлтгээд байна. Та хувцаслалтаараа өөрийгөө илүү өндөр бас туранхай харагдуулж болно.

Цамцаа өмдөн дотуураа хийх

Хэрэв та өндөр харагдахыг хүсч байвал, өндөр суудалтай өмд өмсөж, өмдөн дотуураа цамцаа хийж байгаарай. Энэ нь таны хөлийг илүү урт, биеийг цэгцтэй болоод өндөр харагдуулах аж. Юбка өмсөхдөө ч мөн адил цамцаа дотуур нь хийх хэрэгтэй.

Босоо судалтай хувцас

Хэвтээ биш, зөвхөн босоо судалтай хувцас өмсөж байгаарай. Ялангуяа энэ нь хослол бол таныг улам илүү өндөр харагдуулах төдийгүй таны загварын мэдрэмжийг бусдад гайхуулаад амжина. Өндөр өсгийтэй гуталгүйгээр өндөр харагдах хамгийн зөв аргуудын нэг шүү.

“V” энгэртэй цамц

Ийм төрлийн энгэртэй цамц нь таны биеийг илүү урт харагдахад тусална. Харин дугуй энгэртэй цамц нь эсрэгээрээ гэдгийг санаж аль болох татгалзаж байгаарай.

Нэг өнгийн хувцас

Нэг өнгөөр дагнасан хувцас өмсөж болох юм. Ялангуяа хар бараан, болон гүн өнгийн хувцаснууд таныг туранхай болоод өндөр харагдахад тусална. Та улаан цамц өмсөөд, хар өмд өмслөө гэхэд бие тань хоёр хуваагдаж, өндөр харагдаж чадахгүй. Харин үүний оронд дан улаан хослол эсвэл хар хувцас өмсвөл илүү өндөр харагдах боломжтойг санаарай.

Биеийн өнгөтэй гутал

Энэ нь зөвхөн та хөл нүцгэн эсвэл шилэн трикотой байгаа үед л үйлчлэх дүрэм юм. Нүцгэн хөлөндөө биеийн өнгөтэй гутал өмссөнөөр, таны хөл илүү урт харагдана.

error: Мэдээлэл хамгаалагдсан !!