Угаалтуурт хийж урсгаж болохгүй 8 зүйл. Гэхдээ бид байнга хийдэг

Өнөөдөр дэлхий нийтэд тулгамдаад байгаа томоохон асуудлын нэг бол яахын аргагүй цэвэр усны нөөц билээ. Дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс цэвэр усны хомсдолд орж, усны төлөө юу ч хийхээс буцахгүйд хүрээд байгаа. Энэ асуудлыг шийдвэрлэхэд зөвхөн засгийн газрын томоохон эрх мэдэлтнүүд оролцох бус, ард иргэд бид ч мөн өөрсдийн чадах хэрээрээ хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Ингэхдээ эхлээд угаалтуур буюу муу усны хоолойд хийж болохгүй зүйлсийг мэддэг байх ёстой. Эс бөгөөс таарсан бүхнээ угаалтуурын хоолойд хийснээр, энэ нь ус зайлуулах хоолойг бөглөж, усны хангамжийг асар ихээр бохирдуулдаг. Иймд та бүхэндээ угаалтуурын хоолойд хийж болохгүй зүйлсийг танилцуулж байна.

Бүх төрлийн өөх тос

Та тосонд төмс шарчихаад, үлдсэн тосоо яадаг вэ? Арай угаалтуурдаа хийгээд урсгачихдаг юм биш биз? Энэ нь таны хийж байгаа хамгийн буруу үйлдэл юм. Учир нь тосыг угаалтуурт хийх нь өөр бусад хог хаягдалтай нийлж, том хэмжээний хог болж тогтдог. Энэ нь ус зайлуулах хоолой бөглөрөх шалтгааны 50 хувийг эзэлдэг байна. Мөн тосны хог хаягдал нь огт цэвэрлэгдэггүй учир байгаль орчныг бохирдуулж, зохих ёсоор нь хаяхгүй бол амьтан, ургамал амьтанд аюул учруулж болзошгүй юм.

Цэвэрлэгээний бодис

Төрөл бүрийн цэвэрлэгээний бодисыг угаалтуурт хийснээр, мэдээж хоолой бөглөрөхгүй. Гэхдээ энэ нь усны хангамжийг бохирдуулж, бидний эх дэлхий, далай тэнгист сөрөг нөлөө үзүүлэх төдийгүй хүн амьтны эрүүл мэндэд ч заналхийлнэ. Тиймээс өөрөө өөрийгөө хөнөөхөөс өмнө энэ төрлийн хаягдлаа хогийн саванд хийж хаяж байгаарай.

Будаг

Гэртээ засвар хийгээд илүүдэл будгаа яахаа мэдэхгүй асгах гэж байна уу? Тэгвэл түр азнаарай. Учир нь будганд агуулагдах химийн бодис нь хүн, амьтан, хүрээлэн буй орчинд аюул учруулж болзошгүй юм. Тиймээс илүүдэл будгаа угаалтуурт хийж урсгахын оронд өөр хэн нэгэнд өгч болно шүү дээ.

Кофены шаар

Кофены шаар нь жижиг ширхэгтэй учир угаалтуурт хийж урсгалаа ч ямар нэгэн асуудал үүсэхгүй гэж олон хүмүүс боддог. Гэвч энэ нь таны бодож байгаагаас илүү асуудал үүсгэж чадна. Кофены шаар нь яг л тостой ижил, өөр бусад хог хаягдалтай нийлж, хоолойг маш амархан бас аюултайгаар бөглөрүүлдэг. Тиймээс кофены шаараа угаалтуурт хийж урсгахын оронд бордоо болгож, цэцэг ургамалаа ургуулж болно.

Машины тос

Машины тосыг дураараа шууд угаалтуурт хийгээд л урсгаж огт болохгүй. Энэ нь тусгай хорт бодисын тоонд багтдаг учир өөр арга технологиор илүүдлийг хаяж гадагшлуулдаг байна. Эс бөгөөс энэ нь экосистемд хохирол учруулж болзошгүй аж.

Бүтээгдэхүүний наалт

Бүтээгдэхүүний наалтыг угаалтуурт хийж урсгадаг хүн цөөхөн байх. Гэхдээ хэрэв та тэгдэг бол яг одоо болихыг хүсье. Учир нь энэ нь хоолойг бөглөрүүлэх төдийгүй хэзээ ч цэвэрлэгдэж, алга болдоггүй. Тиймээс энэ хог хаягдал нь усанд шууд цутгагдаж, гол мөрөнг бохирдуулна.

Түүхий мах

Ямар ч жижиг хэмжээтэй байсан хамаагүй түүхий махыг угаалтуурт хийхээс татгалзаарай. Энэ нь хоолойд бөглөрөл үүсгэж, муухай үнэр гаргах сөрөг талтай.

Гоймон чанасан ус

Гоймон чанасан усаа угаалтуурт хийж асгахад асуудалгүй. Гэхдээ яагаад усаа хадгалж аваад ашиглаж болохгүй гэж? Ялангуяа соус хийхэд, гоймон чанасан усыг ашиглаж болно. Тус ус нь гоймонгийн цардуулыг өөртөө шингээж авсан байх учир соус илүү зөөлөн амттай болох аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!