Английн гүнгийн авхай нар болох Кейт Миддлетон болон Меган Маркл нарын бүх зурган дээр үзэсгэлэнтэй гардаг нууц

Английн хатан хааны гэр бүлийн чимэг болсон үзэсгэлэнт гүнгийн авхай нар болох Кейт Миддлетон болон Меган Маркл үргэлж төгс төрхөөрөө олныг гайхшруулж байдаг. Тэд ямар ч зурган дээр ихэмсэг бас төгс гарч чаддагийн нууц чухам юу юм бол? Үүний хариултыг хамтдаа олж мэдэцгээе.

Натурал төрх

Тэд албан уулзалт, гэр бүлийн үдэшлэг зэргээс үл хамаарч үргэлж цэвэрхэн, натурал будалт хийдэг. Зөөлөн өнгийн хацар өнгөлөгч, уруулд туяа оруулах будаг, хөнгөн гялалзуулагч зэрэг нь тэдний үзэсгэлэнт төрхийг улам бүр тодруулдаг. Ингэснээр камерт ч илүү дур булаам, зөөлөн болоод классик төрхтэй харагдаж чаддаг байна.

Камертай харц тулгарахаас зайлсхийдэг

Кейт Миддлетон нь камер руу ширтэн зургаа авахуулаад байдаггүй нэгэн. Тэрээр камертай харц тулгарахын оронд хажуу тийш зөөлөн хардаг. Түүний ингэж авахуулсан хөдөлгөөнтэй зургууд нь үнэхээр үзэсгэлэнтэй.

Толгойгоо багахан эргүүлэх

Эгц урдаасаа зураг авахуулахын оронд толгойгоо бага зэрэг эргүүлж авахуулах нь царайг үзэсгэлэнтэй гарахад тусалдаг. Үүнийг тун сайн мэдэх Меган Маркл үргэлж төгс зургийг авахуулж чаддаг. Мөн өөрийнхөө илүү үзэсгэлэнтэй гардаг өнцгөө мэддэг бол тэр тал руугаа хөнгөн толгойгоо эргүүлэхэд болох юм.

Биеийн байрлал

Эмэгтэйчүүд зурган дээр хэзээд үзэсгэлэнтэй гарахын тулд өөрийгөө зөв авч явах хэрэгтэй. Эхлээд нуруу цэх, толгой дээш байх ёстой. Ялангуяа өндөр өсгийт өмссөн үед биеийн байрлалаа зөв авч байх хэцүү ч гэлээ, үүний сул талыг давуу тал болгон, биеэ илүү цэгцтэй байлгаж, хоёр хөлөө аль болох ойр байлгахыг хичээгээрэй.

Өнцгөө тодруулах

Загвар өмсөгч нар зураг авахуулахдаа нэг ташаандаа илүү их жингээ төвлөрүүлж, нөгөө хөлөө суллаж, бага зэрэг зайтай эсвэл урд нь байрлуулдаг. Энэ нь тэдний хөлөө урт гаргах төдийгүй өндөр өсгийт дээр тухтай зогсоход туслах нэгээхэн арга юм. Меган Марклийн тухайд үргэлж олны өмнө гардаг нэгэн байсан учир энэ тал дээр ямар ч асуудалгүй, үргэлж өөрийгөө үзэсгэлэнтэй харагдуулж чаддаг.

Хувцасны өнгө болон материал

Тэд үргэлж классик болоод өнгөлөг хувцаслаж чаддаг. Хэний ч харааг булаам зөөлөн боловч чамин өнгийн хувцас нь тэднийг зурганд илүү сайхан гарахад тусалдаг. Мөн тэд ихэвчлэн бэлхүүсээрээ бүс зүүх бөгөөд энэ нь тэдний бие галбирыг цэгцтэй харагдуулна.

Цэгцтэй суух

Та түүний сууж байгаа зургуудыг хараад гайхан биширдэг байсан уу? Түүний сууж байгаа нь хүртэл ихэмсэг байдлыг илтгэдэг. Тэгвэл та ч бас дараагийн удаа сууж зургаа авахуулахдаа хөлөө ачиж болохгүй, хоёр хөлөө арагш түлхэж цааш сандалны дор оруулж болохгүй, хэт хооронд нь наалдуулж болохгүй гэдгийг санаарай. Харин оронд нь хөлөө хөнгөн нийлүүлж, хажуу тийш налуулна.

Инээмсэглэл

Инээмсэглэл таныг чимэх гайхалтай хүч болох болно. Зураг авахуулахдаа хөнгөн инээмсэглэл нүүрэндээ тодруулж байгаарай. Ингэснээр та ч бас гүнгийн авхай шиг үзэсгэлэнтэй, гэрэл цацарсан зураг авахуулж чадна.

Гарын байрлал

Та зураг авахуулахдаа гараа чухам яахаа мэдэхгүй, сандарч байсан уу? Тэгвэл Кейт Миддлетоны ашигладаг нэг арга байгаа. Тэрээр үргэлж жижиг цүнх авч яван, үүнийгээ хоёр гараараа барьж, урдаа барьдаг. Ингэснээр их цэгцтэй харагдаж байгаа биз. Мөн түүний гарыг анзаараарай. Сул, тайван харагдаж байгаа биз.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!