Реппер Mrs.M багадаа ийм хүүхэд байжээ

Жүжигчин О.Энхтуулын анхны нөхрийг Ариунболд гэдэг байсан бөгөөд тэдний дундаас нэг хөөрхөн охин төрсөн нь залуу үеийнхэн дунд алдаршаад буй реппер Mrs.M юм.

Ээж болоод удаагүй байгаа авьяаслаг, чадварлаг дуучин бүсгүй багадаа ийм хүүхэд байжээ. Тэрээр доороо хоёр дүүтэй.

Сонирхуулахад дэлхийн хамгийн том хөгжмийн компаний нэг гэгддэг “Warner Music Group” Ази тивийн шилдэг хип-хоп болон реп уран бүтээлчдийг дэмжихээр “Warner Music Asia” салбарынхаа “Asiatic Record’ лабелээ 2021 онд нээсэн бөгөөд реппер Mrs M-тэй хамтран ажиллах гэрээ байгуулан, онцлох уран бүтээлчээр нэрлээд байгаа юм.

Warner Music Asia: “Гуравхан сая хүн амтай Монголын реп соёл сүүлийн хориод жилийн хугацаанд үсрэнгүй идэвжсэн. Mrs M нь тус улсын шинэ үеийн артист бөгөөд Монголын уламжлалт дуу хөгжмийг орчин үеийн хип хоп хэмнэлтэй хослуулсан, олон хэл, олон үндэстний соёлын төлөөлөгч юм. Тэрээр 2017 онд дэлхий даяар цацсан “Bang” уран бүтээлээрээ олныг шуугиулан, “Cash Cash”, “Goy te” зэрэг дуу нь улсынхаа хөгжмийн жагсаалтыг тэргүүлсэн. Mrs M нь “Asiatic Record’-ын онцлох уран бүтээлч бөгөөд түүний “Аsiatic.wav” төслийн хүрээнд АНУ-ын хип-хоп продюсер Харри Фройд зэрэг олон улсын уран бүтээлч нартай хамтран бүтээсэн “Daughter Of Khan” нь саяхан цацагдаад буй. Харри Фройд нь Benny The Butcher, French Montana, Wiz Khalifa зэрэг олон улсын уран бүтээлч нартай хамтран ажилладаг билээ” гэжээ.

Харин Mrs M энэ тухай “Warner Music миний дуунуудыг цацсанд баяртай байна. Монгол улс жижиг улс боловч бидний хөгжим илүү том хүрээний сонсогчдод хүрч чадна гэдэгт би итгэдэг. Чингис хаан 800 жилийн өмнө амьдарч байсан ч бидний монголчууд одоо ч үндэстний бэлгэ тэмдэг хэмээн, хүн бүр түүний үр сад гэдгээрээ бахархдаг” хэмээжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!