Бүх дэлхийг гайхшруулсан өөр өөр улс орнуудын 10 уламжлал

Улс орон бүрийн соёл, ёс заншил өөр хоорондоо харилцан адилгүй, өвөрмөц байдаг. Гэхдээ зарим улсын заншил нь үнэхээр гайхмаар, яаж ийм байдаг байнаа, яах гэж ийм ёсыг тогтоодог юм бол гэж гайхмаар санагдана. Ингээд та бүхэндээ дэлхийн улс орнуудын хамгийн хачирхалтай гэх ёс заншлуудыг танилцуулахаар бэлтгэлээ.

Энэтхэг улсад ариун цэврийн цаас хэрэглэдэггүй

Энэтхэгт очсон жуулчид ариун цэврийн өрөөнд ороод 00-ын цаас байхгүй учраас цочирддог. Гэхдээ энэ нь уугуул иргэдийн хувьд бол байдаг л зүйл юм. Учир нь Энэтхэг хүмүүс бие зассаны дараа гараараа арчиж, дараа нь суултуурын хажууд байрлах усанд гараа дүрж угаадаг байна. Ийн ариун цэврийн цаас хэрэглэхээс татгалзах нь суултуур бөглөрөхөөс сэргийлэхийн зэрэгцээ илүүдэл хог хаягдал үүсэхээс сэргийлж буй нэгээхэн арга гэнэ.

Гэрлэснийхээ дараа угаалгын өрөө ашиглахгүй, Индонез

Индонезийн Тидонг уламжлалд гэрлэсэн хосыг хуримаа хийснээс хойш 3 хоногийн турш угаалгын өрөөнд орохыг хориглодог. Хэрэв угаалгын өрөөг ашиглаж, ёс журмыг зөрчвөл энэ нь муу ёр гэж үзэж, хосуудын гэрлэлтийг азгүй байна хэмээдэг байна. Тийм ч учраас гэр бүлийн хүмүүс нь хосуудыг угаалгын өрөөнпд оруулахгүйн тулд аль болох бага хоол хүнс өгдөг аж.

Нэг рүүгээ нулимж мэндэлдэг, Маасай

Нулимах нь олон соёлд бүдүүлэг гэж тооцогддог бол Кенийн Маасай овогт мэндчилэх, хүндэтгэл үзүүлэх нэгээхэн хэлбэр аж. Овгийн гишүүд гар барихаасаа өмнө гар руугаа нулимдаг. Мөн тэд шинэ төрсөн нярай эсвэл сүйт бүсгүйг адисалж, аз авчрахын тулд нулимдаг байна.

Шар сарнай өгч болохгүй, Мексик 

Сарнай бол хайр сэтгэл, хүндэтгэлийн илэрхийлэл болдог үзэсгэлэнтэй цэцэг. Гэхдээ зарим улс орны хувьд өнгө нь маш чухал байх аж. Ялангуяа Мексик улсад шар өнгийн сарнайг үхлийн бэлэгдэл гэж үздэг учир хүнд бэлэглэхийг цээрлэдэг.

Ганц бие хүмүүс рүү шанцай цацдаг, Дани

16-р зууны Даниас ирсэн эртний уламжлал өнөөг хүртэл хадгалагдсаар байна. Хэрэв хэн нэгэн төрсөн өдрөөрөө ганц бие байвал найз нөхөд нь шанцай цацдаг.

Оройтож ирэх, Венесуэл

Венесуэл дахь үйл явдал, уулзалт, үдэшлэгт оролцох эсэхээс үл хамааран хүмүүс төлөвлөснөөс хожим ирэх нь элбэг. Венесуэльчууд тайван, найрсаг хүмүүс учир хоцорч ирсэн нэгнээ шүүмжлэх бус гол анхаарлыг өгч, хайрлаж тэвэрдэг.

Уухаасаа өмнө тулгадаггүй, Унгар

Унгар улсад найз нөхөдтэйгээ шар айраг, дарс уухаар шийдсэн бол тулгаж болохгүйг анхаараарай. Энэхүү түүхэн уламжлал нь 1848 оноос хойш хэрэгжиж эхэлсэн бөгөөд тухайн үед Австри Унгарыг эзлэн авч, баяраа тэмдэглэн тулган ууж, найр наадам хийж байв. Энэ цагаас хойш Унгарчууд тулгаж уухыг хориглох болжээ.

Саун дахь бизнес уулзалт, Финлянд

Саун нь Финландын соёлын томоохон хэсэг бөгөөд бизнесийн асуудал, тэр байтугай улс төрийг хэлэлцэх газар болж ашиглагддаг. Бизнесийн ертөнцөд хамтран ажиллагсад эсвэл бизнесийн түншүүд саунд хамтдаа очиж, илүү тайван орчинд ярилцах нь түгээмэл байдаг.

Хуримынхаа өмнө уйлах, Хятад

Олон соёлын хувьд хурим бол инээд хөөрөөр дүүрэн ёслол байдаг бол Хятадад сүйт бүсгүй хурим хийхээс сарын өмнө уйлах ёстой гэх уламжлал бий. Хэдэн өдрийн дараа тэрээр ээж болон бусад гэр бүлийн гишүүдтэйгээ хамт ирээдүйн гэрлэлтийнхээ талаар ярилцаж, баяр баяслаа тэмдэглэх ёстой.

Зүүн гараа бүү ашигла, Дундад Ази

Ойрхи Дорнодын хэд хэдэн оронд солгой гараараа хэн нэгэнтэй мэндчилэх эсвэл хооллох нь бүдүүлэгт тооцогддог. Угаалгын өрөөнд ороод солгой гартай хүмүүс тус гараа ашигладаг тул бохир гараараа хоол идэх, бусадтай мэндлэхийг хориглодог.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!