Ханхүү Чарлез гүнжтэй гэрлэсэн ч хаяж чадаагүй амраг болох Камеллиагийн Диана гүнжийг дуурайж хувцасласан тохиолдлууд

Диана гүнж таалал төгсөөд хэдийн 20 гаруй жил өнгөрчээ. Тэрээр тэнгэрт одсон ч, түүний талаар мэдээ өдөр бүхэн интернетийг шуугиулж, одоо ч амьд мэт санагдуулдаг нь түүний алдар нэр өнөө хэр нь хүчтэй хэвээр байгааг харуулдаг. Диана гүнжийн амьдралтай салшгүй холбоотой нэгэн бол Камилла Паркер-Боулз билээ. Тэрээр Ханхүү Чарлезтай хайр сэтгэлийн холбоотой байсан ч, тэдний харилцааг хааны гэр бүлээс зөвшөөрөөгүй тул, ханхүү Диана гүнжтэй гэрлэх болсон байдаг. Ханхүүгийн бие нь гүнжийн хажууд байсан ч, сэтгэл нь Камиллагаас холдоогүй гэдэг. Тэр бүү хэл тэднийг гүнжээс нууцаар уулздаг байсан талаар ч ил болоод амжсан, энэ бүхэн нь Диана гүнжийг маш их шархлуулж, эцэстээ гэрлэлтээ цуцлуулахад хүрсэн билээ. Харин сүүлд гүнжийг зуурдаар таалал төгссөний дараа буюу 2005 онд Камилла болон ханхүү Чарлез нар гэрлэж, харилцаагаа албан ёсны болгосон.

Энэ бүх түүхийг бичих болсон шалтгаан нь өнөөдөр та бүхэндээ гүнгийн авхай Камеллиагийн Диана гүнжтэй ижил хувцасласан тохиолдлуудыг хүргэхээр болсонтой холбоотой юм.

Мөр гарсан хар даашинз. Нэмээд тэдний хүзүүний зүүлт хүртэл ижил төстэй байх аж

Ягаан өнгийн хослол, ягаан малгай. Сувдан ээмэг, сувдан зүүлт

Цэнхэр, сувд, индранил

Өргөх зах, бейж өнгө, нүдний шил

Том гоёмсог малгай, сувдан гоёл чимэглэл

Хээтэй цайвар хослол, сувдан гоёл чимэглэл

Улаан өнгийн даашинз, хар өнгийн клатч цүнх, сүйн бөгж

Ногоон цэнхэр өнгийг төстэй загвар бүхий хослол

V энгэртэй хослол, унжсан сувдан ээмэг

Цагаан цамцны гадуур өмссөн бейж хүрэм. Мэдээж сүр бараа ихтэй малгайг дурдахгүй өнгөрч болохгүй

Пап ламтай уулзахдаа өмссөн хар даашинз, хар торон гивлүүр

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!