Хүмүүсээр удирдуулж, тэдний хүссэн бүхнийг хийж, нэг шөнийн дотор 16,000 доллар олсон залуу

Хүмүүсийн мөнгө олох аргууд улам бүр сонирхолтой, басхүү утгагүй гэмээр болоод удаж байгаа. Залуус стрийм хийж, үзэгчдээсээ хандив авч, мөнгө олдог болсон. Тэгвэл нэгэн залуу хандиваар нэг шөнийн дотор 16,000 доллар цуглуулж, ёстой шуугиан тариад байгаа юм.

Түүний youtube хаяг нь “Asian Andy” гэх нэртэй бөгөөд 1 сая гаруй дагагчтай юм. Тэрээр хүмүүсээс мөнгө авч, тэдний хүссэн зүйлсийг хийж өгдөг. Жишээ нь хэн нэгэн түүн рүү мөнгө илгээж, үсээ тайр гэвэл тэрээр үсээ тайрах хэрэгтэй болдог. Энэ мэтчилэн сонирхолтой зүйлс хийж хүмүүсийн анхаарлыг татаж, хандив авдаг гэж ойлгож болох юм. Харин түүний сүүлд хийсэн стример нь залууд 16,000 доллар олж өгсөн байна.

Тэрээр унтахдаа бэлтгэж, орондоо орсон байх бөгөөд хүмүүс мөнгө төлж, түүний Алексагаар дамжуулж, залууд саад хийнэ. Залуу бүх эрх мэдлийг хүмүүст өгч, өөрийгөө нэг ёсондоо утсан хүүхэлдэй болгосон байна. 5 доллар төлөөд Алексаг чанга дуу тавь гэж захиалах нэгэн байх бол, зарим хүмүүс 100 доллар төлөөд түүнийг цамцаа ур гэж хүснэ. Мөн зарим хүмүүс Алексагаар дамжуулж, сэрүүлгийг нь дуугаргаж, зарим нь нохой хуцах чимээ ч гаргуулна. Энэ мэтчилэн 7 цагийн турш залууг цочоож, сэрээж, унтуулахгүйгээр төрөл бүрийн зүйл хийлгэсэн байна. Хамгийн сонирхолтой нь зөвхөн энэ шөнө гэхэд л залуу руу хандив илгээсэн хүмүүсийн мөнгөний нийлбэр 16,000 долларт хүрчээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!