Үс оройгоосоо тасарч унах, ургалт удаашрахад хүргэх үс засалтууд

Хүн бүрийн үс ургах хурд хоорондоо харилцан адилгүй байдаг. Зарим хүний үс сард хэдэн см ургаж байхад, зарим хүнийх хэдэн сар болсон ч см хүргэхгүй ургаж ч болно. Энэ нь хүний биеийн ялгаатай байдлаас болохоос гадна үсээ хэрхэн арчилж байгаатай ч холбоотой юм. Өнөөдөр та бүхэндээ үс ургахад сөргөөр нөлөөлдөг зүйлсийг танилцуулж байна. Та эдгээрийг хийхээ больсноос үсний ургалтаа дэмжиж чадах аж.

Үсээ хэт чанга, дээш боох

Үсээ байнга ингэж чанга, дээш боох нь үсийг хэврэг болгож байдаг. Амархан хугарч, ихээр тасарч унана. Энэ нь үсний уутанцрыг гэмтээж, үсний ургалтыг зогсооно орхино. Тиймээс та энэхүү эрдслээс сэргийлж, үсээ тогтмол чанга боохоос татгалзаарай.

Үсээ боож унтах

Үсээ боож унтаад өглөө нь арзгар ширэлдсэн үстэй сэрдэг үү? Тэгвэл энэ нь таны харагдах байдлаас гадна үсний эрүүл мэндэд асар их хэмжээний хор хөнөөл учруулж байдаг. Унтаж байхад таны үснүүд орооцолдож, зулгаагдаж, ингэснээр ихээр унаж, ургалт ч зогсоно. Тиймээс унтахдаа үсээ самнаад, задгай тавьж байгаарай.

Нойтон үс

Нойтон үсээ шууд л боочихдог хүмүүс байдаг. Энэ нь тун ч буруу зуршил юм. Нойтон үс нь маш хэврэг, эмзэг байдаг тул амархан гэмтэхэд хүргэнэ. Тиймээс үсийг нойтон байхад нь самнаж, боож төрөл бүрээр оролдож болохгүй. Өөрөөр нь хатаагаарай.

Чангаар сүлжих

Үсээ сүлжээд цэвэрхэн цэгцтэй харагдах мэдээж сайхан. Гэхдээ хэтрүүлж болохгүйг санаарай. Энэ нь үс тасарч унах гол шалтгаан болох нь бий. Орой хэсгийн үс нь жижигхэн болоод өрвийсөн хүмүүс байдаг даа. Тийм ирээдүй л хүлээж байна гэсэн үг.

Урт үсний залгаа

Үсний залгаа нь үсийг сайхан харагдуулдаг ч мөн л сул талтай. Урт үсний залгаа нь толгойноос хүнд оргиж, үсийг тасарч унахад хүргэнэ. Үсэндээ залгаа хийлгэдэг хүмүүс сайн мэдэх биз ээ. Хүрэх бүрийд үс нь ихээр унаж ирнэ.

Үсний оройгоо будах

Сүүлийн үеийн охид бүсгүйчүүд үсний угаа өөр өнгөөр будах дуртай болсон. Энэ нь тэдэнд шинэлэг төрх бэлэглэнэ. Гэхдээ нэг зүйл өгсөн бол, өөрийг булааж авах нь хууль. Тэгвэл энэ нь таны үс юм. Эхний хэдэн сардаа үс тань эрүүл байх боловч, удалгүй орой хэсгээрээ тасарч унаж эхэлнэ. Нэг л мэдэхэд яагаад ч дарагдахгүй өрвөгөр үстэй болсон байх вий. Тиймээс шийдвэр гаргахаас өмнө сайн бодож байгаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!