Нүцгэн зургаараа сошиалд алдаршсан Солонго Монгол улсыг төлөөлж “Miss Universe” тэмцээнд оролцох уу?

Дэлхийд чансаагаараа тэргүүлэх, 66 жил уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн “Miss Universe” тэмцээнд энэ жил анх удаа Монгол улс оролцох эрхтэй болсон билээ. Тус наадмын бүртгэлийн явц дуусч шилдэг 15 оролцогч тодроод байгаа билээ.

Тус тэмцээний зохион байгуулагчид 13 оролцогчийн зургийг ил болгосон бол 14, 15 дахь оролцогчоор загвар өмсөгч Д.Долгион, Төмөр хатагтай нэрээрээ сошиалд алдаршсан Ш.Солонго нар тодроод байгаа ажээ. Багагүй шүүмжлэл дагуулж буй уг тэмцээний оролцогчид дээр төмөр хатагтай нэмэгдсэн нь бүр ч илүүтэй олон нийтээс шүүмжлэл хүртээд байна.

Дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгдэх тэмцээнд эх орноо төлөөлж явах бүсгүй нь мэргэжлийн модель байх хэрэгтэй гэсэн шаардлагыг тэд тавьж байгаа юм.

Эдгээр 15 оролцогчоос шалгарсан нэг оролцогч “Miss Universe” тэмцээнд эх орноо төлөөлөн орох эрх буюу 20’000 ам.доллартай тэнцэхүйц шагналын эзэн болох юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!