Духны гүн үрчлээсийг арилгахад туслах үр дүнтэй аргууд

Дөнгөж 30 нас гарч яваа ч духандаа гүн үрчлээтэй болсон бүсгүйчүүд олон байдаг. Үүнийг тоолгүй орхих нь улам бүр сөрөг үр дагаварыг авчирна. Харин нэгэнт суусан үрчлээ арилахаасаа өнгөрсөн гэж бодохоосоо өмнө бидний танилцуулах аргуудыг хэрэглээд үзээрэй. Эдгээр нь духны гүн үрчлээг арилгах онцгой чадвартай бөгөөд олон бүсгүйчүүдийн өдөр тутмын найз болсон.

Гадил

Гадил жимс нь арьсыг эрүүл чийрэгжүүлэх витамин, байгалийн гаралтай тос агуулдаг. Үүнийг бэлтгэхэд хялбар бөгөөд хэрэглэхэд амар. Та нэг ширхэг гадил жимсийг хальсалж, 1/4-ийг авч нухаж зуурмаг болгоно. Үүнийгээ духан дээрээ түрхэж, 15-20 минут байлгаарай. Дараа нь бүлээн усаар угааж арилгана. Энэ нь таны духны арьсыг чийгшүүлж, үрчлээсээс сэргийлэх төдийгүй багасгахад тусална.

Цитрусын төрлийн жимс

Цитрусын төрлийн жимс нь Е, С аминдэмээр баялаг тул таны арьсыг толигор болгож, арьсны ерөнхий байдлыг сайжруулдаг. Та цитрус жимс (нимбэг, жүрж, бэрсүүт жүрж) -ний шүүсийг шахаж аваад, духан дээрээ түрхэж, 10 минутын дараа угааж арилгаарай.

Өөр нэг арга бол 1/4 аяга жүржийн шүүсэн дээр гурил тааруулан хийж, шингэвтэр зуурмаг бэлтгэнэ. Үүнийгээ духан дээрээ түрхээд, 20 минут байлгаад бүлээн усаар зайлж угаана.

Байгалийн тос

Кокос болон оливын тос хоёулаа арьсны чийгшлийг нэмэгдүүлэх замаар уян хатан чанарыг сайжруулдаг. Хуурай арьс хангалттай уян хатан биш тул амархан үрчлээс тогтдог. Тиймээс үрчлээсээс салах, урьдчилан сэргийлэх хамгийн шилдэг арга бол чийгшүүлэх юм.

Оливын эсвэл кокосын тосыг унтахаасаа өмнө түрхээрэй. Духан дээрээ түрхсэн тосоо шингэтэл иллэг хийж, арьсаа дээш татна. Мөн танд гуаша массажны чулуу байгаа бол гуаша хийгээрэй. Энэ нь таны арьсыг татаж, үрчлээсээс ангижрахад тусална.

Өндөгний цагаан

Нэг халбага зөгийн бал болон нэг ширхэг өндөгний цагааныг хольж бэлтгэнэ. Үүнийгээ духан дээрээ түрхэж, 15 минут байлгана. Дараа нь хүйтэн усаар угааж арилгана.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!