Кинон дээр гардаг уучлахын аргагүй алдаанууд

Кино шимтэн үздэг хүмүүс сцен бүрийг сайтар ажиглаж, жижиг зүйлсийг ч орхигдуулалгүй анхааралтай хардаг. Тэгвэл тэдгээр хараа хурц, мэдрэмж өндөртэй хүмүүсийн олж илрүүлсэн кинон дээрх алдаануудыг хүргэж байна. Та эдгээрийг анзаарч байсан уу?

“Twilight”

Сайтар ажиглаж харвал машины салхины шилэн дээрээс камерын тусгал үзэгдэх аж.

“Inglourious Basterds”

Германы түрүүчийн дүрэмт хувцсан дээрх тэмдэг нэг гарч ирж, нэг алга болно. Энэ ямар учиртайг мэдэх үү?

“Avatar”

Жейк төхөөрөмжөөс гарч ирэхэд түүний хажууд гарцаагүй тэргэнцэр харагддаггүй. Харин хэдхэн хором сцен солигдоход тэргэнцэр хажууд нь ирчихсэн байх юм.

“Terminator 2: Judgment Day”

Терминатор Жоныг биеэрээ хамгаалж, нуруундаа Т-1000-аар хэдэн арван удаа буудуулж, хүрэм нь бүхэлдээ цоорсон байдаг. Харин эргээд харах төдийд хүрэм нь ямар ч нүх, шархгүй шинэхэн мэт л болсон байх аж.

“Avengers”

Тор эргэн тойрон дахь бүх зүйлсээ сүйтгэж, машиныг хүртэл хонхойлгож орхих боловч машин өөрийгөө сэргээн засварласан бололтой, буцаад хэвийн болсон харагдана.

“Titanic”

Титаник хөлөг онгоцны хоёр өөр харагдах байдал. Ийм хурдан өөрчлөгддөг онгоц юм болов уу?

“Pirates of the Caribbean: The Curse of the Black Pearl”

Ахмад Жек Спарровын бүлэглэлд маш орчин үеийн далайн дээрэмчин байдаг бололтой.

“Terminator 3: Rise of the Machines”

Жон, Кейт нар ангараас цэнхэр судалтай жижиг цагаан Chessna-той нисэн гарч ирэв. Онгоцон дээрх дугаар нь N3035C. Харин тэд газардсаны дараа онгоцны дугаар өөрчлөгдөх төдийгүй цэнхэр судал нь ч өөр байх болно.

“Marie Antoinette”

Францын хатан хаан Мари Антуанеттагийн амьдралын тухай намтар кинон дээр орчин үеийн кет тодоос тод харагдана.

“Suspicious persons”

Нисэх онгоцны ирж байгааг харуулах явцад 4 хөдөлгүүртэй байх бол, секундын дараа гэхэд 2 хөдөлгүүртэй болсон байх аж.

“Third wheel”

Утсаа доош нь харуулаад яриад байна уу даа? Үнэхээр л яарсан бололтой. Үүнийг анзаарч харсан үзэгч утасны түгжигчээр гар утас доошоо харсан байгааг тодорхойлж мэдсэн байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!