Таргалалтаас салахад туслах 5:2 дэглэм: Өлсөж зовохгүйгээр өөхөө хайлуулж болно

Урин дулаан цаг ирлээ бүсгүйчүүдээ. Жингээ хасч, хүссэн бие галбираа цогцлооход хамгийн тохиромжтой цаг. Яг одооноос эхэл. Харин юунаас яаж эхлэхээ мэдэхгүй байгаа бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Та бүхэндээ турахад туслах 5:2 дэглэмийг танилцуулж байна.

Энэхүү дэглэм нь 7 хоногийн 5 өдөр өлсөхгүйгээр хоолоо идэж, 2 хоног идэх хоолоо багасгах дэглэм юм. Хоол багасгах хоёр хоногт эмэгтэй хүн 500 калор, эрэгтэй хүн 600 калор иднэ. Үүнээс хэтрүүлж болохгүй гэх хатуу дүрэмтэй.

Хоолыг хэт хорихгүй тул хүмүүс стресст орж, кортизол дааврын ялгаруулалтыг нэмэгдүүлэхгүй. Үүнээс ангид байж чадна гэдэг л дэглэмийн 50 хувь амжилттай боллоо гэсэн үг. Харин үлдсэн 50 хувь нь таны хоёр өдөрт тэвчих тэвчээрээс хамаарах болно.

Хамгийн гол анхаарах ёстой зүйл бол хоол хорихгүй 5 өдөрт хэтрүүлэн идэж болохгүй. Мөн идэж болохгүй хоол хүнс ч гэж байгаа. Та нарийн боов, түргэн хоол, чихрийн агууламж өндөртэй бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй. Илчлэг багатай, өөх тос багатай хоол түлхүү идээрэй. Нэг ёсондоо өлсөхгүйгээр эрүүл хооллож байхад болно гэсэн үг.

5:2 дэглэмийн ашигтай тал

  • Юу идэхээ өөрөө сонгож болно. Хатуу хоолны дэглэм барих шаардлагагүй.
  • Байнга өлсөхгүй.
  • Сэтгэлзүйн стресс үүсгэхгүй.
  • Үүний үр дүнд цусан дахь сахар, даралт буурч, холестерины хэмжээ хэвийн болно. Энэхүү хоолны дэглэм нь Альцгеймер, хорт хавдар, чихрийн шижин, зүрхний өвчний эрсдлийг бууруулахад тусалдаг. Тархины үйл ажиллагаа, төвлөрөл сайжирдаг.
  • Мэдээж та хялбархан жингээ бууруулж чадна.

Хоолны дэглэмийг хэрхэн дагаж мөрдөх вэ?

Та долоо долоо хоногоор идэх хоолны цэсээ гаргачихвал илүү амар бас үр дүнтэй байх болно. Таван өдрийн хоолны цэсээ гаргахаас гадна хоёр хоногийн дэглэмийн нарийн гаргаж, калорийг тооцоолох хэрэгтэй.

Таны биед эрдэс бодис, уураг, нүүрс ус, өөх тос хэрэгтэй. Мацаг барих өдрүүдэд дараах бүтээгдэхүүнүүд тохиромжтой: өөх тос багатай мах, загас, өндөгний цагаан, элсэн чихэр багатай жимс, гэрийн бяслаг, тараг, салат, чанасан мах, үр тариа, хүнсний ногоо, жимс жимсгэнэ.

Ингээд танд амжилт хүсэе.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!