Мөрөөдөж явсан гоо сайхны мэс ажилбараа хийлгэсэн ч, төсөөлшгүй үр дүнтэй нүүр тулсан хүмүүс

Статистикийн мэдээгээр 2019 онд дэлхийн 800 гаруй мянган хүн хамрынхаа хэлбэрийг өөрчлөх мэс ажилбар хийлгэжээ. Сүүлийн жилүүдэд гоо сайхны мэс ажилбар хөгжиж, хүмүүс ч ихээр сонирхох болсон. Тэгвэл гоо сайхны мэс заслын үр дүн болгон сайн байдаггүй. Өнөөдөр та бүхэндээ олон жилийн мөрөөдлөө биелүүлж, дагаад төрхөө өөрчилсөн хүмүүсийн сэтгэгдлийг хуваалцаж байна.

“Дээд, доод эрүүний давхар гоо сайхны мэс ажилбар хийлгээд 17 хонож байна. Төсөөлж мөрөөдөж байсан шиг минь болоогүй ч, цаг хугацаа өнгөрөх тусам дээрдэнэ гэж найдаж байгаа”

“Эмэгтэй хүн бүрийн мөрөөдлийн хамрыг өөрийн болгосон азтай хүн. Хамраа янзлуулаад 6 сар болж байна. Хамраа өөрчлөх төдийд царай төрх дагаад хувирдаг юм байна лээ”

“Би 3 сарын өмнө доод зовхины гоо сайхны мэс засал хийлгэсэн. Илүү залуухан, эрч хүчтэй харагдах болсон шүү”

“Эрүү болон шанааны ясаа янзлуулснаас хойш 1 жил 6 сар өнгөрч байна. Би бүх насаараа л ийм үзэсгэлэнтэй байсан мэт санагдах болсон шүү. Амьдралдаа том өөрчлөлт гаргаж чадсан өөрөөрөө бахархдаг”

“Ринопластик хийлгэснээс хойш 11 долоо хоногийн дараа. Би бусад шиг эгэл жирийн болчихсон.”

“Гоо сайхны мэс засал хийлгээд амьдрал минь тэр чигтээ өөрчлөгдсөн. Үнэхээр бүх зүйл өөрчлөгдсөн. Хүмүүсийн надад хандах хандлага хамгийн ихээр өөрчлөгдсөн шүү”

“Хамраа янзлуулаад 7 долоо хоног болж байна. Намайг яаж өөрчлөгдсөн болохыг хараач”

Тэгвэл одоо гоо сайхны мэс ажилбар нь амжилттай болоогүй хүмүүсийн түүхүүдийг хүргэе

“4 сарын өмнө би ринопластик эмчилгээ хийлгэсэн. Гэтэл хамар маань илүү том бас муруй болчихсон. Багаасаа л хамраасаа болж хүүхдүүдэд шоолуулдаг байсан одоо бүр дордчихлоо. Харамсаад барахгүй нь”

“Би яагаад блефаропластик хийлгэсэндээ сэтгэл дундуур байгаа маань ойлгомжтой байгаа биз дээ?”

“Ринопластик хийлгэснээс 7 хоногийн дараах үр дүн. Хамгийн сайн эмчийг сонгож, их хэмжээний мөнгө төлсөн ч миний авсан үр дүн энэ. Өмнөхөөсөө хэд дахин дордуулчихсан”

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!