Гоё сайхан зүйлс мөрөөдөж Парис очсон хүмүүс гутраад буцдаг шалтгаан

Парис гэхээр л хамгийн түрүүнд романтик гэх үг санаанд бууна. Маш олон ном зохиол, кинон дээр Парис хотыг хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн тансаг, хамгийн романтик болгож дүрсэлдэг. Тиймдээ ч хүн бүрийн сэтгэхүйд эдгээр нь үлдсэн байгаа. Харин яг биеэр очиж үзвэл Парис хот ямар бол? Хэтэрхий их найдлага тавиад, дэндүү сайхан зүйлс мөрөөдөж очсон жуулчид хэсэгтээ л сэтгэлээр унаж, өнөөх гоё сайхан бүхэн нь нүдний өмнө үзэгдэхгүй болохоор гомдолтой буцдаг гэнэ. Тэгвэл та бүхэндээ тус алдарт хотын үнэн төрхийг танилцуулж байна.

Тааварлашгүй гэнэтийн бэлэг агуулсан өндөр үнэтэй сууц

Таван одтой зочид буудал хоногийн 400-1000 еврогийн үнэтэй байдаг бол нэг өрөө байрны түрээс сард 1000 евро хүрнэ. Үүнээс гадна Парис хотод үл хөдлөх хөрөнгийн үнэ маш өндөр байдаг.

Ямартай ч нэг байр олоод орлоо гэхэд таныг тааламжтай бус гэнэтийн бэлэг хүлээж байх болно. Хуучин байрнуудын сантехникийн ажлууд тун ч тааруу хийгдсэн байх төдийгүй эвдэрсэн эсвэл тун удахгүй эвдэрчихнэ. Харин үүнийг засуулах гэж багагүй хугацаа зарцуулах аж.

Эйфилийн цамхгийг харж чадахгүй байж ч мэднэ

Парист анх удаа ирсэн жуулчин бүрийн мөрөөдөл бол нарлаг өдөр Эйфелийн цамхагийг харах явдал юм. Дизель түлшээр ажилладаг автомашинууд тус улсад түгээмэл хэвээр байгаа тул та цамхгийг харж чадахгүй байх магадлал өндөр. Агаарын бохирдлын нөхцөл байдал хүндэрсэн үед эрх баригчид хотын оршин суугчдад нийтийн тээврээр үнэгүй зорчих боломжийг санал болгож байгаа аж.

Европын хамгийн бороотой хотуудын нэг

Парист очихдоо усны гутал авахаа мартуузай. Тус хотод хур тунадас их унадаг төдийгүй гол мөрөн үерхэж, хотыг таагүй байдалд хүргэх нь бий. Мөн гудамж талбай ч усанд автаж, гоё сайхан гутлаа өмсөж чадахгүйд хүрэх тохиолдол олон.

Хотын төв болон хотын захын ялгаа

Парис бол олон соёлт, олон үндэстний асар том хот тул нийслэлийн үзэсгэлэнтэй байдал бүх дүүрэгт хамаарахгүй. Хотын төв харж үзэх зүйлс ихтэй, дур булаам байх ч зах руугаа явах тусам таныг өнөөх л бусад улсын адил ядуурал, өмхий гудамж, өлмөн зөлмөн хүмүүс угтана.

Агааржуулалтын асуудал

Орон сууцнуудын агааржуулалт маш муу. Зуны улиралд тэнд тэсч үлдэнэ гэдэг бэрх асуудал болж ирдэг. Ялангуяа хуучны орон сууцнуудаас зуны улиралд өмхий үнэртэж эхлэдэг гэхчлэн гомдол их байдаг.

Парисын бүсгүйчүүд кинон дээр гардаг шигээ биш

Парист очвол кинон дээр гардаг шиг сайхан бүсгүйчүүд угтана гэж бодож байвал та эндүүрч байна. Тэнд бусад улс орнуудтай ижил энгийн охид бүсгүйчүүд байх бөгөөд ихэвчлэн цэвэрхэн болоод тухтай хувцаслахыг эрмэлздэг. Пүүз, жинс өмссөн бүсгүйчүүдтэй олон таарах болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!