10 жилийн турш нүүрээ будаж, арьсны асуудлаа нуудаг байсан залуу нэг л өдөр багаа тайлжээ

Арьс цайх өвчтэй Рожер Монте гэх залуу 10 жилийн турш харанхуйд нуугдаж, өөрийгөө халхалж явсаар эцэст нь өөрийгөө ил гаргахаар шийдсэн байна. Түүний сэтгэл хөдөлгөм түүхийг та бүхэндээ хуваалцахаар бэлтгэлээ.

23 насандаа өвчнөө мэдсэн

Тэр хүүхэд байхдаа зүгээр байсан ч, 23 наснаас арьс нь цайж эхэлж байгааг анзаарсан. Энд тэндгүй арьс нь цайж, энэ нь нүүрэнд нь хүртэл нөлөөлөх болов. Түүний удамд ийм өвчтэй хүн байгаагүй боловч стрессийн нөлөө зэргээс үүдэж, арьс цайх өвчтэй болжээ.

Хүмүүс түүнээс зайгаа барьж эхэлсэн

Угтаа арьс цайх өвчин нь хүнд халдварлахгүй боловч, хүмүүс түүнээс зайгаа барьж ойртохоос татгалзаж эхэлсэн байна. Найзууд нь хүртэл холбоогоо тасалж, түүнийг ёстой л хог мэт үзэх хүмүүс олшров. Хүмүүсийн иймэрхүү хандлагаас болж залуу өөрийн өвчнөө нуух хэрэгтэй гэж шийдсэн байна.

Олон жилийн турш арьсны асуудлаа нуусан

Тэрээр нүүр будалтын хичээлүүдэд хамрагдаж, арьсаа жигд өнгөтэй болгож будаж эхэлжээ. Ингэснээр түүний өөртөө итгэх итгэл нэмэгдэж, хүмүүстэй харилцахад ч амар болж эхлэв. Гэсэн ч будаг нь арилах вий гэх айдсаас болж, далайн эрэг, усан сан, заал, фитнес зэрэг рүү явахаа больсон байна.

Өөрийн жинхэнэ төрхөө гарга гэж урам өгсөн хүмүүс

2016 онд танилцсан хэдэн залуус Рожерийн амьдралыг өөрчилсөн юм. Тэд ойртож дотносон нөхөрлөж, Рожер ч тэдэнд өөрийн нууцаа дэлгэжээ. Харин тэд залуугаас дөлөх бус, өөрийн гоо үзэсгэлэнгээ дэлхийд таниулах талаар зөвлөгөө өгч, өөрийгөө нуух бус илчлэхийг санал болгосон байна. Залуу тэдний үгэнд урамшиж, өөрийгөө анх удаа догь байгаагаар харж, будаггүй зураг авахуулж инстаграмдаа нийтлэх болов.

Хүмүүсийн анхааралд өртөж, карьераа эхлүүлсэн

Рожерийн өвөрмөц дүр төрх хүмүүсийн анхаарлыг ихээр татаж, хамтран ажиллах саналууд ар араасаа хөврөх болов. Ингэснээр залуу мэргэжлийн гэрэл зурагчидтай хамтарч, гайхалтай зургууд авахуулах болсон төдийгүй сэтгүүлд хүртэл зураг авахуулсан байдаг.

Түүний тус зоригтой үйлдэл бусад хүмүүст ч урам зориг өгч, өөрийн дүр төрхөө ил гарга, өөрийгөө бүү нуу, өөрийгөө хайрла гэх мессежүүдийг хүргэж чадсан юм. Тэрээр өөрийн сул тал гэж бодож байсан зүйлээ одоо давуу тал болгон ашиглаж, гялалзаж явна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!