Дуучин Х.Мөнгөнцэцэг болон Наро Банчэн гэгээнтэн нарын шуугиан тариад буй зураг

Зохиолын дууны гүнж гэгддэг Дуучин Х.Мөнгөнцэцэг болон Наро Банчэн гэгээнтэн нарын гараасаа хөтлөлцөн авахуулсан гэрэл зураг цахим орчинд тархаж багагүй шуугиан дэгдээгээд байна.

Олон хүнийг гайхшруулсан энэхүү зургийг үзсэн хүмүүсийн дунд тэднийг хосын харилцаатай байсан уу гэх таамаг гарч ирээд байна.

Гэгээнтний хувьд Одоогоос 7 жилийн өмнө 2014 оны 10 сарын 9-ний өдөр Наро Банчэн гэгээний долдугаар дүрээр тодорч, Дээрхийн гэгээн XIV далай лам Данзанжамцаас батламж, соёрхлоо гардаж байжээ.

Харин дуучин Х.Мөнгөнцэцэгийн хувьд дуучин Б.Болдтой хайрын романс үүсгээд өдгөө 3 хүүхдийн эцэг эх болоод удаагүй байгаа.

Дээрх гэрэл зурагний учир удахгүй тайлагдаж олон нийтийн эргэлзээ тайлагдах биз ээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!