Нүүр будгаар биш, хувцаслалтаар залуухан харагдаж болно: Таныг 10 насаар залуу харагдуулах хувцаслалтууд

Хувцаслалт нь маш олон зүйлийг шийдвэрлэж, тодорхойлж өгдөг чухал хүчин зүйл. Тиймээс хувцаслалтандаа тэр хэрээр анхаарал хандуулах хэрэгтэй. Та өөрийнхөө биеийн галбир, царай төрхөнд тааруулж зөв хувцаслаж чадсанаар наснаасаа залуухан, үзэсгэлэнтэй харагдаж чадах төдийгүй биеийн өө сэвээ ч халхална. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ 10 насаар залуу харагдуулах хувцаслалтуудыг танилцуулж байна.

Тод хээтэй хувцаснаас татгалз

Том том тод хээтэй, цэцэгтэй хувцас таныг үзэсгэлэнтэй харагдуулахгүй. Харин ч улам бүр нас нэмж, мэдрэмж муутай эгч шиг л харагдуулах аюултай. Тиймээс аль болох цулгуй эсвэл босоо судалтай хувцас зэргийг сонгож өмсөж байгаарай. Босоо судалтай хувцас нь таны илүү өндөр туранхай харагдуулах бол, цулгуй хувцас жигд цэгцтэй харагдуулах болно.

Бариу жинсэн өмд өмс

Залуухан харагдах гэсэндээ хэт залуу хүүхэд шиг хувцаслах гэсний хэрэггүй. Хэрэв та хэдийн 30 гарчихсан нэгэн бол бариу, шулуун жинсэн өмд өмсөж байгаарай. Энэ нь таны биеийг илүү цэгцтэй хийгээд залуухан харагдуулна.

Нэвсгэр хувцаснаас татгалз

Нэвсгэр хувцас овор нэмэх аюултай. Илүү залуухан, дур булаам харагдахын тулд биеийн галбир илэрхийлэх загварын хувцас сонгож өмсөөрэй. Илүү өөртөө итгэлтэй, илүү дэгжин.

Бэлхүүсээ тодотго

Бэлхүүсээ илүү тодотгож хувцаслах нь таны залуу харагдуулах гол түлхүүр болно. Хэзээ ч бүү хэтэрхий нэвсгэр хувцас өмсөөрэй.

Зохисон нүдний шил зүү

Өөрийн царай, дүр төрхөндөө тохирох нарны шилийг сонгож зүүгээрэй. Таныг тэр чигтээ л тэс өөр нэгэн мэт харагдуулах увидастай шүү.

Тохирсон гоёл чимэглэл

Ахмад үеийнхэн тансаг, сүр бараа ихтэй харагдахуйц үнэт эдлэлийн томоохон шүтэн бишрэгчид байдаг бол залуу хүмүүс илүү минималист гоёл чимэглэлийг илүүд үздэг. Тиймээс жижигхэн боловч чамин зүйлсийг сонгож байгаарай.

Дотуур хувцас хамгийн чухал

Дотуур хувцсыг минь харах хүн байхгүй гэж хэзээ ч бодож болохгүй. Таны ямар дотуур хувцас өмссөнөөс хамаарч, хувцаслалт тэр чигтээ өөрчлөгдөнө. Олон жил өмсөж муудсан дотуур хувцсаа шинэчлээрэй.

Цамцны энгэр тун ч чухал

V энгэртэй цамцыг сонгож өмсөж байгаарай. Энэ нь дугуй энгэртээ цамцнаас илүүтэй таныг дур булаам, залуухан харагдуулах болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!