Нэг сарын турш өдөр бүр нүүрэндээ салфеткан маск тавьсан бүсгүйн сонирхолтой туршилт

Солонгосчуудын нүүрний арьс арчилгааны 10 алхмын талаар та сонсож байсан уу? Тус үе шатуудын нэг бол салфеткан маск хэрэглэх юм. Лена гэх бүсгүй өмнө нь долоо хоногт 1-2 удаа салфеткан маск хэрэглэдэг байсан боловч, бүтэн сарын турш буюу 30 хоногийн турш өдөр бүр маск хэрэглэж, сонирхолтой туршилт явуулж үзсэн байна.

Салфеткан маскны фенүүд олон. Алдартай бүсгүйчүүд өдөр бүр маск тавьдаг гэх төдийгүй хятадын алдарт жүжигчин Фан Бинбин жилд 700 ширхэг маск ашигладаг гэнэ. Тэрээр өдөрт 2 ширхэг маск нүүрэндээ тавьдаг бөгөөд үүнийгээ өөрийн сайхан арьсны нууц хэмээсэн байдаг. Тэгвэл энэ нь энгийн нэгэн бүсгүйд хэрхэн нөлөөлсөн талаар хамтдаа мэдэж авцгаая.

Туршилтын эхний өдөр

Туршилт эхлэхэд миний арьс Т хэлбэрийн тослогтой, бусад хэсгээрээ хуурайшилттай, мөн батгатай байсан. Арьсаа арчлахдаа гелен угаагчаар угааж, чийгшүүлэгч серум түрхээд, зовхины тос араас нь чийгшүүлэх тос хэрэглэдэг. Энэ өдрөөс салфеткан маскыг өдөр бүр хэрэглэж эхэллээ.

14 хоногийн дараа

Өдөр бүр маск хэрэглээд хоёр долоо хоног өнгөрсөн байна. Арьс маань маш сайн чийгшэж, хүрэхэд хүртэл таатай санагдаж байгаа. Мөн эрүүгээр гараад байсан батганууд багассан. Үрэвсэл дарагдсан ч гэж хэлж болохоор байх.

28 хоногийн дараа

Харьцуулсан зургаа ажиглахад надад маш их өөрчлөлт гарсан байсан. Эхний зураг дээр би их ядарсан, арьс ч эмзэг харагдсан. Харин сарын дараа гэхэд миний арьс гэрэлтсэн, зөөлөн, үрэвсэл багассан. Би энэ сарын хугацаанд үрэвсэл намдаах эмчилгээний бүтээгдэхүүн огт хэрэглээгүй. Зөвхөн өмнө нь хэрэглэдэг байсан зүйлс нэмээд салфеткан маск. Гайхалтай нь арьс маань сайн чийгшил авч ийм үр дүн бэлэглэлээ.

Би хүмүүст юу ч зөвлөхгүй. Зүгээр л өөрийн үр дүнг хуваалцаж байна. Та сонирхож байвал өөрөө хэрэглээд туршиж үзэж болно, эсвэл тоохгүй орхиод явж ч болно. Миний хувьд цаашдаа ч маскаа орой бүр тавьсаар байх болно. Магадгүй арьс маань улам гоё болох ч юм билүү.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!